Монголын маркетинг,менежментийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Grand Expo төслийн хүрээнд шинэ оны өмнөхөн салбар салбартаа тэргүүлэгч 100 эрхмийг тодруулав. Энэ удаагийн шилдэгт Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” ном олныг тэргүүлэв. 800 гаруй хуудастай “Цагийн зурвас” ном сургамжтай,даацтай,уншууртай бүтээл болсон гэдэгтэй зохион байгуулагчид санал нэг байлаа.
“Энэ номыг эхлүүлээд 4 жил болсон. Яг барьж бичээд 99 хоногт дуусгасан. Номоо Монгол Улсын социализмын үе, ардчилсан нийгмийн 25 жил буюу хагас зууны Монгол Улсын хөгжил дэвшил болоод дэлхий нийтийн томоохон үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичсэн. Энэ номыг бичих явцад өөрийн амьдралын хуудас болгоныг ухрааж, өөрийн ой санамжид байгаа зүйлсийг гаргаж бичлээ. Надад чухал гэж бодогдсон төдийгүй монголын ард түмний нийтлэг ой санамжинд тогтсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг харуулахыг хичээлээ” хэмээн тэрээр онцолсон юм.
Цаг хугацаа гэдэг бол хэзээ ч ухрааж болдоггүй. Цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ цаг хугацаа хэзээ дуусахыг бид мэдэхгүй, хүмүүн бид тэр цаг хугацааны нэгээхэн хэсэгт амьдарч байгаа жижигхэн зурвас гэдгийг уншигчдадаа учирлан маш энгийнээр бичсэн нь гайхалтай. Бага балчир насны он жилүүдээ кино зургийн хальс буцаах мэт бодон санан байж бичсэн нь тухайн үеийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг санаанд буутал өгүүлжээ. Гадаад хэргийн сайд асан,Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн номын өмнөтгөлд “Сайн аав ээжийн буянд унасан газар,угаасан устайгаа төдийгүй хорвоо дэлхийтэй бага балчраасаа танилцах сайхан завшаан тохиож. Энэ бол ховор тавилан. Тэр болгон хүн “даадаггүй” тавилан. Харин Цолмон энэ тавилангийнхаа хүрдийг дандаа зөв эргүүлжээ” хэмээн талархан бичжээ.Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж уг ном нь “ зохиол биш хувь хүний болон улс орны амьдралд өрнөж байсан бодит үйл явдлын түүхэн хураангуй” гэж үнэлсэн байна. Бодлоо нэрж, ухаанаа уралдуулан байж бүтээсэн “Цагийн зурвас”-ыг уншихад хүн болж төрсний учрыг ухаарч,зөв амьдрах ухааныг мэдрэх болно. Номын хуудсыг эргүүлэх тусам Ж.Цолмон бол Монголын өнөөгийн нийгмийг өнгөлж яваа бүтээлч,ухаалаг, хөдөлмөрч дайчин эмэгтэйчүүдийн тод дүр харагдана. Бүсгүй ухааны торгон мэдрэмж, бүтээлч чанар,эрхэмсэг оршихуй гээд сайн сайхан бүхнийг “Цагийн зурвас” өгүүлнэ. Энэхүү гайхалтай бүтээл ухаалаг,оюунлаг хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж,шимтэн унших ширээний ном байх болно гэдэгт эргэлзэмгүй.
Н.Дөл





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
