Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр ирэх 3 дугаар сарын эхээр болно. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд” уламжлалт мөсний баяр 19 дэх жилдээ зохион байгуулагдана. Мөсний баярыг зөвхөн монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жил 10000 гаруй хүн Хөвсгөл нуурын мөсөн дээр хэд хоног жарган цэнгэсэн билээ. Мөсний баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг бөгөөд баярт оролцогчид мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхихаас гадна нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож,өөрт дурсгал болгон хадгалах,дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой. Энэ жилийн баярыг үзэж сонирхохыг хүссэн хүмүүсийг “Хөтөч Даваанаа” аяллын компани бүртгэж эхэлсэн байна. Тус компани нь аялал жуулчлалын салбартаа олон жилийн үйл ажиллагааны туршлага, найдвартай байдлаараа бусдыгаа хошуучилдаг шилдгүүдийн нэг аж. Хэрэв та Хөвсгөлийн мөсний баярыг үзэхээр шийдсэн бол “Хөтөч Даваанаа”-тай эртхэн холбогдсон нь зөв шүү. Учир нь тус компани аялагчдыг
тохилог унтлагын автобусаар үйлчилж, нуурын эрэг дэх жуулчны баазад байрлуулна. Хоол хүнс, аятай тухтай байдалд огтхон ч эргэлзэх хэрэггүй. Туршлагатай хамт олон танд үйлчилнэ. Та тэнд очоод мөсөн хотхоноор зугаалж, найз нөхөдтэйгөө дурсгалын зургаа авахуулж, чарга хөлөглөн давхиж,нутгийн бренд бүтээгдэхүүн бэлэг дурсгалын зүйлс худалдан авч цэвэр тунгалаг агаарт хүссэнээрээ амрах боломжтой. Аяллын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
88084560 дугаарын утсанд холбогдон аваарай.
Н.Дөлгөөн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Эднийхээр Улан үд явж бсан Үйлчилгээ нь сайн шүү салбартаа шилдгүүдийн нэг гэдэгтэй санал нийлж бнааа