Гэрэл зурагчин Килии Юян бол нанай үндэстэн. Тэрээр кадр болгоноо нутгийн ард түмний өдөр тутмын өвөрмөц амьдрал, ан агнуур, хүрээлэн буй орчныг хамгаалахад зориулдаг. Түүний энэ удаагийн зорилго нь Аляскийн уугуул инупиат үндэстний амьдрал, тэдний далайн сүүн тэжээлтнийг хэрхэн агнаж хүнс хоолоо залгуулдгийг хальсанд буулгах байлаа. Юяны зургийн хальснаа буулгасныг толилуулж байна.
Инупиат загасчдад Гренландын халимыг цөөн тоогоор агнах зөвшөөрөл өгдөг аж. Зураг дээр анчин Флора Аикен энэ жилийн анхны ан аварга халимыг адислаж байна.. Инупиатчууд маш их сүшиг бишрэлтэй ард түмэн. Тиймээс бурханд залбирахгүйгээр ан хийхийг тэд нүгэл гэж үздэг.

Энэ майхан маягтай оромж ан авын үеэр инупиатуудын суурингаас нэлээд хэдэн км-ийн зайд далайн мөсөн дээр ийм байдалтай хэсэг хугацаанд байдаг. Өөрөөр хэлбэл анчдын байрлах газар нь энэ юм.


Зургаан настай Стивен Рейх хүү аавынхаа халим агнах ухаанаас суралцаж буй. Түүний аав анчдын багийн ахлагч. Хүү ааваараа бахархаж,анчин болохыг мөрөөддөг гэнэ.



Сигваун Калеак түүний аав Рали нар бүх амьдралаа халим,далайн амьтны ан авд зориулсан хүмүүс. Хэдийгээр халим агнаснаас тоо толгой нь цөөрч байгааг дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа ч тэд нар энэ ажлаа орхих эрхгүй.
Бернадетт Адамс бол халим агнагч бүсгүй. Түүнд ах байхгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд ан хийхээс өөр сонголт түүнд байсангүй. Харин инупиатчуудын ахлагч Фостер Симмондс хар багаасаа халимтай “ноцолдож” өдий хүрчээ.

Цагаан халимны сүрэг удахгүй анчдын тавьсан мөсөн “хавх” руу ирнэ. Инупиатчууд цагаан халим агнадаг ч Гренландын халимыг илүүд үздэг.

Маасак Левитт бол Норт-Слоуп суурингийн засаг захиргаанд ажилладаг. Харин хүү нь аавыгаа улс төртэй дэндүү их хөөцөлдөөд ан аваа мартах гээд байна гэж шүүмжлэх болжээ. Харин аав нь хүүдээ уламжлалт анг хамгаалах гэж байгаагаа ойлгуулахыг хичээдэг аж. Зуны улирал эхлэхэд Налукатак тосгонд халимны ангийн наадам болно. Тэр үеэр бүх хүмүүс байгаль дэлхийн өглөгт баярлаж байгаагаа илэрхийлж,халимнуудад талархана.

Баярын үеэр шилдэг анчдыг дээш нь шиддэг уламжлалтай. Агаарт 9 метр орчим шидэгдсэн анчинг нөхөд нь халимны арьсан дээр тосч аваад зөөлөн газардуулах учиртай.
Эх сурвалж:ВВС

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
