Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат нар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хамтарсан тандалт судалгаа, хяналт шинжилгээ зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хүний ажиллах, амьдрах, суралцах болон хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг илрүүлэх, бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, орчны эрүүл мэндийг дэмжих ажлыг хэвлэл мэдээллийн салбарт хамтран зохион байгуулах юм.

Нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжүүлэг, сурталчилгааны мэдээллийг шторк, инфограф, постер, харандааны түүх хэлбэрээр нийгэмд түгээх ажлыг хамтран зохион байгуулж, харилцан дэмжлэг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан баг томилох, хамтарсан шийдвэр гаргах зэрэг олон ач холбогдолтой аж.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
