Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгаар цас их орж,огцом хүйтэрч байна. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын хэмжээнд зудын байдал үүсч,өвөлжилт хүндрэх төлөвтэй болсныг нутгийнхандаа сэрэмжлүүлэн анхааруулжээ. Шинэ он гарсаар эхний 7 хоногийн байдлаар мал ихээр хорогдож байгаа аж. Сумын онцгой комисс, Мал эмнэлэг үржлийн тасгаас “Малчдадаа тусалъя” аяныг эхлүүлээд байна. Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн уг аянд нэгдэж байгаагаа мэдэгдээд нутгийн уугуул иргэддээ хандаж малчдад туслах аянд оролцохыг уриалжээ. Уриалгад “Өнгөрсөн зун сумын хэмжээнд хур тунадас бага орж, гантай байсан тул нийт нутгаар өвс, ургамлын гарц муу байсныг нутгийн иргэд та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бүгдээрээ аянд нэгдэж, малчдадаа тусалъя” гэсэн байна.
Дөрвөлжин сумын уугуул иргэд малчдадаа туслахаар нэгджээ
2018 оны 01-р сарын 09 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Уул уурхайгүй мал аж ахуйгаараа хөгжих юм гэсэн. Дүүрэн нинжанууд байж