Европын Холбооноос Армен, Боливи, Гүрж, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин зэрэг Ази, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудыг Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох нөхцлийг бүрдүүлэхийн тулд /GSP+/ төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх төсөлд хамрагдсан улс орон бүр Олон улсын хүний эрхийн холбогдох конвенцүүдийг бүрэн ханган биелүүлсэн байх шаардлагатай юм байна. Иймд төсөлд хамрагдсан улс орон бүр тухайн оронд хүний эрхийн талаар тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрийн төсөл бичиж, хэрэгжүүлснээр Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжоо нээх ёстой юм байна. Манай орны хувьд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах талаар олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас Европын Ардчилалын төлөөх түншлэл байгууллага, Клуб Мадрид байгууллага, Нидерландын олон намын Ардчиллын институттэй хамтран “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ыг тодотгохын тулд INSPIRED + Mongolia төслийг 2017 оны есдүгээр сарын 30-наас 2018 оны 11 дүгээр сарын 30 хүртэл нийтдээ15 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийн зорилт үйл ажиллагааг танилцуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас Улаанбаатар болон Завхан, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Булган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тухайн аймаг орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 450 хүнтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцох ярилцлагуудыг зохион байгуулжээ.
“INSPIRED+Mongolia” төслийн хүрээнд Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг нийгэм, соёлын тухай Олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон улсын конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан Алагчлахгүй байх /ажил, хөдөлмөр эрхлэлт/ тухай 111 дүгээр конвенци зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай олон талын уулзалт ярилцлага зохион байгуулж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замын талаар кампанит ажил өрнүүлж, эрх баригчдаар тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар олон талыг оролцуулсан бодлогын ярилцлагыг хэрхэн явуулах тухай” хэлэлцүүлэг сургалт 2018 оны нэгдүгээр сарын 9-нд Улаанбаатар зочид буудалд боллоо. Хэлэлцүүлэг сургалтад зарим улс төрийн намын төлөөлөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дүлий иргэдийн холбоо, “Түгээмэл хөгжил төв” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар олон талыг оролцуулсан бодлогын ярилцлагыг хэрхэн явуулах тухай” хэлэлцүүлэг сургалтыг Нидерландын олон намын ардчиллын институтийн шинжээч Scheltens Jerom удирдан явуулж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
