САНЖИЙН ПҮРЭВ
/1941-2018/
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Санжийн Пүрэв өвчний учир 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бурханы оронд заларч, монголын боловсрол соёл, утга зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Санжийн Пүрэв 1941 оны 12-р сарын 16-нд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг Хараатын Их гашуун гэдэг газарт мэндэлжээ.
Тэрээр Улаанбаатар хотын Хүнсний худалдааны трестэд нягтлан бодогч, Налайхын нүүрсний уурхайд малтагч, цахилгаанчин, техникийн засварчин,1962 оноос Шарын голын уурхайг барьж байгуулахад хугацаат цэргийн албан хаагч, ангийн штабын нууцын бичээчээр тус тус ажиллаж байв.
Уран бүтээлийн гараагаа 1963 оноос эхэлж, энэ завсар “Эх газрын чулуу” нэртэй хоёр дэвтэр роман, мөн “Эргүүлэг”, “Цаг цагийн урсгал”, “Чулуун хаалга”, “Усны гудамж”, “Сүнс сүүдэр”, “Алаг заяа”, “Тэнгэрийн гэсгээл” зэрэг роман туурвиж олны хүртээл болгожээ.
Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Пүрэв “Уулын намар”, “Их усны хаялга”, “Гурван говийн зэрэглээ”, “Сүүдэр догшрох цаг”, “Айлын бүсгүйг мартахгүй”, “Гэрэлт маргаашаа угтахсан”, “Ухаарч амьдрах орчлон”, “Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг”, “Тоглоомын тойрог”, “Гэгээн хайрын мөргөл”, “Нартын чөлөөнд жаргал хайрла”, “Дэлхий нараа дагана”, “Суварган цэнхэр уул”, “Хорин нэгэн он”, “Итгэл”, “Анжис”, “Цэрэг эрийн тууж”, “Уулын цуурай”, “Холын итгэл”, “Хоёр намар”, “Зөрлөг”, “Үхэхээс бүгдийг үзнэ”, “Ийм нэгэн явдал” зэрэг уянгын 50 гаруй тууж, “Азын цэнхэр уул”, “Гандиймаа нутагтаа бий”, “Өвгөн охин хоёр”, “Дайны жилийн хүүхэд нас”, “Хараацай тэнгэртээ жаргалтай”, “Усаа дагаж жаргана”, “Элсний нүүдэл”, “Богинохон зун”, “Цагаан дэрсний намаржаа”, “Улаан дэлбээт цэнхэр цэцэг”, “Хөхбүрдийн намар”, “Дуурлигийн хөх нарс”, “Амгалан талын аяс” зэрэг өгүүллэгээрээ монголын орчин үеийн уран зохиолын шинэчлэл, хөгжлийн орон зайд гайхамшигт их хувь сүмбэр уул босгосон авьяас билэгтэн билээ.
Түүний бүтээлүүд нь бага, дунд, их дээд сургуулиудын сургалтын программд орсноос гадна Англи, Орос, Франц, Испани, Хятад, Вьетнам, Солонгос зэрэг олон хэлнээ орчуулагдсан дэлхийн хэмжээний зохиолч байлаа. “Суварган цэнхэр уул”, “Загийн алим”, “Мартагдсан дууль”, “Тэнгэр мэднэ”, “Салж чадахгүй хайр” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн кино дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч мөнөөс мөн билээ.
Нэрт зохиолч Санжийн Пүрэв сэтгүүлзүйн салбарт олон жил ажилласан авьяаслаг сэтгүүлч байлаа. “Утга зохиол, урлаг” сонинд сурвалжлагч редактор, Монголын радиогийн Уран зохиолын редакцийн дарга зэрэг сэтгүүлчийн хөдөлмөрийг олон жил эрхлэж, уншигч, сонсогч олноо соён гэгээрүүлэх, урлаг соёлын үрийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МСНЭ-ийн хүндтэй гишүүн, ахмад сэтгүүлч,зохиолч байлаа.
Санжийн Пүрэв абугайн ажилч хүчээнгүй нягт чанар, хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, намуун дөлгөөн зан, эрдэмд гэгээрсэн эгэл төрх тань монголын утга зохиол боловсрол, соёл, урлаг, сэтгүүл зүйн түүхэнд мөнх оршиж монголын үр хойчийг таны цаг мөнхийн гэгээн бүтээл туурвил соён гэгээрүүлсэр байх болно.
Ум сайн амгалан болтугай.
Монголын Зохиолчдын Эвлэл
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевиз

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
