Ардчиллын чухал нэг зарчим бол иргэдийн дуу хоолой төр захиргааны байгууллага, шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд хүрэх явдал юм. Тэгвэл Нийслэлийн төр захиргааны байгууллагаас иргэдийн оролцоонд тулгуурлан, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 22-ны өдрийн 14:00 цагт Соёлын төв өргөөнд Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Хэлэлцүүлгийг өнгөрөгч оны 12 сарын 22-нө өдрөөс энэ оны 1 сарын 18 хүртэл НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр ирүүлсэн иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан зохион байгуулах бөгөөд иргэд оршин суугчдын дунд зонхилж буй газрын харилцаа, газар зохион байгуулалт, газрын алба, шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбогдох зөрчил, гомдлыг хэлэлцэнэ.
Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын 24 гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, БХБ-ийн сайд, дэд сайд, яамны ТБНД, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар урилгаар оролцож байгаа бол Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, Дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар тус тус оролцохоос гадна газрын харилцаатай холбоотой өргөдөл, санал гомдлоо ирүүлсэн иргэд, оршин суугчид хүрэлцэн ирж оролцож болох байна.
Газрын алба, газар зохион байгуулахтай холбоотой олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт иргэд та бүхэн өргөнөөр оролцож, шийдвэр гаргах шатны албан тушаалтнуудад өргөдөл, санал, хүсэлтээ илэрхийлж, газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг дээшлүүлэх гарцыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах боломжтой юм.
Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно
2018 оны 01-р сарын 11 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
