Улсын нэгдсэн төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэх мэс заслын багийнхан жилээс жилд дэлхийн төвшинд хүрсэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлж, олон хүний амь нас аварч олны талархлыг хүлээж байдаг билээ. Бөөр,элэг шилжүүлэх мэс заслын чадварлаг,туршлагатай эмч нар 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Элэг шилжүүлэн суулгах багт мэс засалч, мэдээгүйжүүлэгч, нойрсуулагч, эрчимт эмчилгээнийхэн, элэгний эмч нар, лабораторийн эмч нар, хагалгааны болон эрчимт эмчилгээний сувилагч нар, дүрс оношилгооныхон, эрдэм шинжилгээний гэсэн багууд хамтран ажилладаг байна. Хамтарсан багийнхан нэг удаагийн мэс засал хийхдээ нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй цаг хамтран ажиллаж байж элэг шилжүүлэх мэс заслыг хийдэг. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед УНТЭ-ийн эмийн сан, инженер техникийн алба гээд бүгд бэлэн байдалд нэгдэн ажилладгийн үр дүнд хүний алтан амийг авардаг. Монгол Улсын хэмжээнд жилдээ 300 гаруй хүн гадаадын улс оронд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо багасчээ. .
Ганц баримт дурдахад,элэгний донор болж байгаа хүн нь залуу бас эрүүл байх ёстой. Элэгний донороос гуравны хоёр хэсгийг нь авч, донортоо гуравны нэгийг нь үлдээдэг байна. Тухайн донор болсон хүн мэс засал хийлгэснээс гурван сарын дараа гэхэд элэгний 80 хувь нь төлжиж, нэг жилийн дотор элэг бүрэн төлждөг.
Харин элэг шилжүүлэн суулгасан хүн насан туршдаа хяналтад байх хэрэгтэй. Эхний нэг жилийн хугацаанд байнгын хяналтад байна. Харин нэг жилээс хойш гурван сар тутамд, таван жилээс хойш зургаан сар тутамд, 10 жилээс хойш жилд нэг удаа үзлэгт хамрах шаардлагатай байдаг аж.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Dr.Harry Poter
Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг хүсч байгаа хүнээс худалдан авдаг. Бидэнд илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. И-мэйлээр бидэнд хандаарай: clinichealth2014@hotmail.com