Улаанбаатар хотын нүүрсний утаа,агаарын бохирдлыг багасгана гэж үе үеийн Засгийн газар өвөлжин ярьсаар өдгөө цагтай золгов. Өнөөдөр ч УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгдээрээ нөгөө хар утаагаа яриад л сууцгааж байна. 2012 оноос улаанбаатарчуудыг утаа гаргадаггүй зуухтай болгоод цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалуулна гэж сайд дарга нар олныг хошуучлан хөл хөөрцөгт автсан. “Цэвэр агаар” нэртэй сан байгуулагдаж утаагүй зуухыг ард түмэнд 20-30 мянган төгрөгөөр шахаж эхэлсэн. Айлуудын хуучин зуухыг машин машинаар нь хог дээр аваачиж хаяад оронд нь утаагүй зуух тавьж өгөөд,бас яаж галаа түлэхийг нь сургаад л. Мөн л сүртэй аашилж байсан даа. Төв талбай дээр Жанжны хөшөөний дэргэд “Өлзий”,”Хас” нэртэй утаагүй зуухны үзэсгэлэн гаргаад арай л ид шидтэй гэх нь холгүй сурталчлаад баяр хөөр болж байсан цаг хэдхэн жилийн өмнөх. Гэтэл одоо дахиад л зуух тараана гэнэ. Яав юу болов гэтэл нөгөө “үүнийг л гайхамшиг гэхгүй бол юуг гайхамшиг гэх вэ” гээд л дуу алдаад рекламдаад байсан зуух юу болов гэвэл жинхэнэ утаагүй нь биш гэж Байгаль орчны сайд Н.Цэрэнбат телевизээр ярив. Өнөөдөр гэр хорооллын айл болгонд байгаа хэдэн мянган зуух “хулхиных” юмсанж. Тухайн үед уг зуухыг хорт утаа бага ялгаруулдаг, түлш маш бага хэрэглэдэг, дулаанаа удаан барьдаг гээд үгээ олохгүй магтаж байсан нь худлаа болж таарав. Н.Цэрэнбат сайдын ярьснаар, 13 мянган жинхэнэ утаагүй зуух удахгүй тараах аж. Мэдээж,хуучныгаа хог руу хаяна. 2025 он хүртэл Улаанбаатарыг цэвэр агаартай болгоход 9,8 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ. Тэр мөнгийг ард түмний халааснаас татвар нэрийн дор ухаж авах нь тодорхой. Тэгээд л утаа арилгаж байна гээд л дахиад жинхэнэ,бүр жинхэнээсээ жинхэнэ утаагүй зуух тараах байх. 2013 онд утаагүй зуухыг айл болгонд ид шахаж байхад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу гэж ам тангараг “өргөж “ байсан гээч. “Гурван жилийн дараа хотыг утаагүй болгоно. Хэрэв утаа арилаагүй бол надтай ярь” гээд л ханхалзаж байсан даа. Хармсалтай нь тэр хүн аль хэдийн огцорч хэлсэн үг нь мартагдсан. Дараагийн Ерөнхий сайд нар Н.Алтанхуягийн өмнөөс хариуцлага хүлээхгүй нь тодорхой юм чинь. Гал түлэхэд утаа гарахгүй гэдгийг юу гэж ойлгох вэ. Үүнийг хийж бүтээсэн эрдэмтэн мэргэд одоохондоо манай гариг дээр алга. Утаагүй зуух үйлдвэрлээд гаргасан хүнд Нобелийн шагнал амласан дуулдана. Гэвч тэр шагналд нэр дэвших бүтээл дэлхийд гараагүй байгаа ч манай дарга нарт горьдлого байх шиг. Утаагүй зуух яриад байгаа манайхны дээдсүүдээс хэн нэг нь Нобель хүртэхийг хэн байг гэхийн бэ. Утаанд бахардаж,тэвчээр зааж хэдэн жил тэслээ. Харин одоо утаагүй зуух гэж дэмийрч байгаа хүмүүсийг дагаж дэрвэж байхаар У.Хүрэлсүхийн рекламдсан маскийг зүүж хэвших нь аминд өлзийтэй байж магад. УИХ-ын даргын зөвлөснөөр өдөр бүр утааны хордлогоо сүүгээр тайлж байх нь зөв байх. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “шөнө битгий нүүрс түлж утаа май гаргаад бай” гэж амьдралд нийцэхгүй шаардлага тавиад байх юм. Түүнийг бүү дагагтун, шөнө галгүй хоновол осгож үхнэ гэдгийг сана. Н.Цэрэнбатын хэлээд байгаа тэр жинхэнээсээ утаагүй зуухыг юутай ч турших нь зөв байх.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
