Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт ХНХЯ-ны хурлын танхимд боллоо. Уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээг С.Чинзориг сайд нээж үг хэлсэн. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр нь зохистой хөдөлмөр байдаг. Зохистой хөдөлмөрийн үр дүнд ядуурлыг устгаж, нийгмийн амар амгалан, аюулгүй байдлыг хангаж чадна. Үүний тулд хөдөлмөрийн хүрээний хүний эрхийг тэр дундаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхийг баталгаажуулах шаардлагатай. Бид хөдөлмөрчин хүний эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон тавих хэрэгтэй байна. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхитэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал. Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр “Ослыг тэглэх зорилт”-ыг дэвшүүлэн уг зорилтод хүрэхийн тулд ихээхэн идэвхи, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. ХНХЯ-аас цаашид эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа байгууллага, хамт олныг урамшуулан, бүхий л талаар дэмжиж, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарна” хэмээн онцолсон.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгжүүд шилдгээр шалгарч шагналаа гардаж авлаа.
Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:
“ЦДҮС-ТӨХК”
“ДЦС3-ТӨХК”
Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:
“Платинум ланд” ХХК
“СС Mongolia” ХХК
“Транс-Трейд” ХХК
Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага:
“Мед-Импекс” интернэшл
“Орхон аймаг 18-р цэцэрлэг” тус тус шалгарсан юм.







Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь 50 жилийн түүхтэй байгууллага. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг сурталчилах, ХНХЯ-ны харъяа төрийн үйлчилгээний байгууллага. 2011 оноос хойш Монгол Улсад үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагтай аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байдлаар нь шалгаруулж ирлээ. 2017 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах арга хэмжээ амжилттай боллоо. Хөдөлмөрийн аюулгүй байдалд салбарын удирдлагууд анхаарлаа хандуулж байгаад таатай байна. Шилдгээр шалгарсан ААН-үүд маань бусаддаа сайн туршлагаа хуваалцан ажилласанаар манай улсад үйлдвэрлэлийн осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах юм. Үйлдвэрлэлийн осол гэмтэл тодорхой хэмжээнд буурч байгаа ч урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам соёлыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж 2017 онд жүжигчин СТА Т.Бархүүтэй хамтран ажилласан. Тэр ч утгаараа жүжигчин Т.Бархүүг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн элч-2018”-ээр өргөмжилсөн. Энэхүү хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэдгийг жүжигчин Т.Бархүү дуулгасан.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд 2017 оны Шилдэг том аж ахуйн нэгжээр шалгарсан “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарт оролцогчид уригдсан юм. Тус байгууллагын хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг баримтлан ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцаж, өдөр тутамдаа хэрхэн ажилладаг талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.




Тус уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэхийг дүгнэдэг.
Мөн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан шалгаруулдаг байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
