Францын мэс заспын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

Тэрээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг гардан авсан юм. Ингэсэнээр Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр тодорч байна. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг монголдоо төдийгүй гадаадад нэвтүүлсэн мөн элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.

Тэрээр хэлэхдээ 1731 онд байгуулагдсан Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болсондоо маш их баяртай байна. Дэлхийн нэр хүндтэй, урт удаан түүхтэй, уламжлалтай, мэргэжлийн байгууллагад хөөцөлдсөөр байгаад үнэлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тус академийн мэргэжлийн Өндөр зөвлөлийн шийдвэрээр өргөмжлөгддөг. Энэ амжилт спортоор бол Олимпийн алтан медаль бөгөөд олимпийн медальтай дүйцэхүйц шагнал. Энэ бол Монгол улсын мэс заслыг ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрсний баталгаа билээ. Энэ баярт явдлыг тохиолдуулан Монголын үе үеийн мэс засалчиддаа халуун баяр хүргэе гэлээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
