Монгол орны хөрснөөс биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ
Дэлхий дээр шинээр нээх юу ч үлдээгүй гэж боддог хүн цөөнгүй байж болох юм. Гэхдээ хорвоо ертөнц дэндүү уужим, ялангуяа Монгол оронтой холбоотой шинжлэх ухааны нээлтүүдийн талаархи мэдээлэл маш бага дуулддаг.
Тэгвэл судлаач Доктор О.Билгүүн нь “Монгол орны хөрсөн дэх актинобактерийн зүйлийн бүрдлийн судалгаа, тэдгээрийн биологийн идэвхийн боломжууд” сэдвээр судалгааны ажил хийсэн байна. 2017 оны наймдугаар сард Монгол орны хөрснөөс шинэ зүйлийн актинобактерийг илрүүлсэн талаархи сонирхолтой судалгааны ажлын зарим үр дүн нь олон улсад Микробиологийн шинжлэх ухааны чиглэлээр өндөр нэр хүнд бүхий International Journal of Systematic and Evolutionary Microbiology (5-year Impact Factor: 2.488) сэтгүүлд хэвлэгджээ. Шинэ зүйлийн актинобактерийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нүүрсний уурхай орчмын хөрсний дээжээс авч ялгасан байна. Актинобактери нь хүчиллэг орчинд дуртай учраас Amycolatopsis acidophilus гэж судлаач О.Билгүүн нэрлэсэн аж.. Мөн зарим өвчин үүсгэгч бактери болон хөдөө аж ахуйн ургамлуудын паразит мөөгөнцрийн эсрэг биологийн идэвхт бодис ялгаруулдаг юм байна.
Сонирхуулахад дэлхий дээрх байгалийн гаралтай эмчилгээний зориулалтаар ашиглаж буй антибиотикийн төрлийн эм, бэлдмэлийн 70 орчим хувийг актинобактериас гарган авдаг талаарх тоо мэдээ байна.
Дээрх судалгаа нь уул уурхайгаас гадна биотехнологийн салбар нь Монгол улсын эдийн засагт ирээдүйд дорвитой хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна.
Цаашид актинобактеритэй холбоотой нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийх, Биотехнологи-Микробиологийн аргаар биологийн идэвхтэй бодисуудыг шинээр нээн илрүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, генетик-микробиологи-биоинформатикийн чиглэлээр орчин үеийн техник технологи бүхий багажууд дээр ажиллах мэргэжлийн судлаачдыг бэлтгэх, биотехнологийн тэргүүлэх чиглэлүүдэд инновацийн төслүүдийг санаачлан эхлүүлэх, санхүүжүүлэх шаардлага Монгол улсад тулгараад байна.
Судалгааны талаар доорх линкээр орж үзэх боломжтой:
http://ijs.microbiologyresearch.org/content/journal/ijsem/10.1099/ijsem.0.002126

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
