Дайны хажуугаар дажин гэж. Бензин шатахуун ховордож,үнээ нэмж янз янзын араншин үзүүлэхийн хажуугаар Сод Монгол ШТС-аас балга бензин авах гэж золтой л хөлдүүс болчихсонгүй. Явж байтал бензин дуусаад арай гэж хоёр залууг гуйж түрүүлсээр Сод Монголыг бараадав. Ном журмын дагуу очерлосоор иртэл картгүй бол өгөхгүй гэнэ. Аль эртнээс тэр дүрэм журам нь хэрэгжиж байгаа юм гэнэ. Эрхбиш монгол ах дүүс байна даа, туслах болов уу гэж хичнээн царай алдавч “та заавал картаар бензин ав,манайх тийм журамтай болсон” гээд түгээгч залуу үгээрээ тас шилбүүрдэх юм. Ийш тийш утасдаж карт хайж байтал зүс таних эмэгтэй картаараа бензин авч өгч аминд орлоо. Би ч яахав Улаанбаатарт байгаа тулдаа нэг юм тэгсхээд боллоо. Харин хөдөө явсан нэг нөхөр Сод Монголыг царайчилж үйлээ үзсэн байна. Бензин нь дуусаад,шар гэрэл нь асчихсан машинаа арай л үүрсэнгүй ШТС дээр ирж л дээ. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад 50-60 км явж азаар колонк түшлээ гэж баярласан нь дэмий байжээ. Түгээгч нь заавал картаар өгнө гээд гүрийчихэж. Ядаж сумын төв ороодхоё, 20-хон мянгад шахчихаач гэж мөргөж залбирах нь холгүй гуйсан боловч түгээгчид дарга нарынх нь үг хууль,зөрчвөл торгууль данхийдэг гэнэ. Дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуугийн зовлонг яг эдлэх гэж байтал сайхан сэтгэлт залуу картаа өгч тусалсан байна. Монгол хүний нүнжиг гэж тэр дээ. Харин монголчуудыгаа дөнгөж байдаг бензиний ченж,хэдэн өөдгүй наймаачдад ард түмэн мөн ч олон жил дарлуулж байна даа. Дарлал мөлжлөгийнх нь дүрс дүрэм өөрчлөгдөөд л там цайгаад байх аж. Монголын хамгийн том бензиний ченжүүдийн нэг Сод Монголын Анандбазар гэж ёстой хуншгүй эр. Өчнөөн жил бензин тос зарчихаад яасан өнгөр суудаггүй горгор амьтан бэ. Петровисийн Оюунгэрэл гэж бас нэг инээд алдсан цаддаггүй “мангас” байна. Төрийн хайрыг пологттолоо хүртэж байгаа хүмүүс шүү дээ,тэд. Стратегийн бизнес гээд төр тэднийг ямар их энхрийлэн хайрлана вэ. Хөнгөлөлттэй зээл,урамшууллын дээжийг хэдэн ченж л хүртдэг. Бензин шатахууны үнэ нэмэхэд толгойг нь илээд л өнгөрдөг. Энэ хэдэн даварсан ченжүүд одоо бүр гаарч эхэллээ. Монголд төр,засаг байгаа юм бол ам руу нь алгадах цаг болжээ. Төр төмөр нүүртэй биз дээ. Одоо тэр төмөр нүүрээ үзүүлээч, наад хэдэн ченжүүддээ. Бензин шатахуунаас шалтгаалсан маш их зовлонг ард түмэн дааж ядан эдэлж байна. Нүдээ нээгээч ,эрхэм төрийн дээдэс минь.
Н.Дөл

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
