Монгол улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны хамтарсан БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх “Эмчилгээний дараах хяналтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, Гадаад харилцаа хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Туяа, УНТЭ-ийн эмзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар , Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргал, Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н.Оюундэлгэр, БНСУ-ын Эрүүл мэнд халамжийн яамны эмчилгээ эрхэлсэн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албаны дарга, Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн эмч, профессорууд зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ
Энэхүү төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж ажлын нэг хэсэг. Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд маань эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Манай Улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих зэрэг нь цаг хугацаа алдахаас гадна санхүүгийн маш том дарамтанд ордог байсан.
Тэгвэл энэ төв байгуулагдсанаар хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг эх орноосоо шууд авах боломжтой болж өвчтөнд ирэх дарамт багасаж байна. Энэ төвийн хувьд зөвхөн УНТЭ-ийн хүрээнд биш улсын хэмжээнд ажиллана гэдгээрээ онцлогтой.
БНСУ-ын Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн төлөөлөгч Жи Юөул Ли
2017 оны 11 дүгээр сараас эхлээд энэхүү төсөлтэй холбоотой ажлуудад хоёр тал эхлүүлсэн. Харин өнөөдөр нээлтээ амжилттай хийж байна. Ерөнхийдөө эхний 3 сар төвийн туршилтын ажлууд хийгдэх болно. Энэ төвийн хамгийн эхний үйлчлүүлэгч бол БНСУ-д улсад зүрхний мэс засалд орсон хүүхэд байгаа. Энэ хүүхэд манай улсад хагалгаанд орсон хэдий ч эх орноосоо зөвөлгөөгөө авч хяналтанд орж байна. Бид энэ төслийн хүрээнд Монгол улсад гурван удаа ирж, уулзалтуудыг хийсэн.
Солонгос улсад мэс засал хийлгэсэн өвчтөнүүд маань мэс заслын дараах хяналт эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг. Тэдгээр өвчтөний хувьд байнга манай улсад очиж хяналтанд орох хэцүү учраас бид УНТЭ-тэй хамтран энэхүү төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийж байна. Эмчилгээний явцын шинжилгээнүүдээ хийлгээд хариуг манай тал руу илгээснээр дахиад ийм эмчилгээ хийлгэнэ, ийм эм уух шаардлагатай гэдгээ очихгүйгээр харилцан мэдэгдэх том боломж нэгдэж байгаад баяртай байна. Энэ төвийг нээснээр солонгос монгол эмч нарын харилцаа холбоо улам гүнзгийрж, өвчтөний талаар мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд солонгос эмч монгол ирж үзлэг хийх боломжтой болно.” хэмээлээ.












Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр
