Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 120 мянган иргэн бий. Тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн яам,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Германы Фридрих Эбертийн сангийн хамтарсан уулзалт болов.Уг уулзалт дээр МХЕГ-аас хөдөлмөр эрхлэлтийн байдлыг шалгасныг танилцууллаа.
Төрийн болон төсвийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээр судалгаанд хамрагдсан байгууллагуудын 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй гэсэн зөрчил гарсан байна.
Шалгалтад нийт 1 281 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас, 794 ААН, байгууллага,1908 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй аж. Харин 487 байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй байна. Мөн 131 аж ахуйн нэгж байгууллага ажлын байрны төлбөрөө хуулийн дагуу төлсөн бол бусад байгууллагууд ажлын байрны төлбөрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй зөрчил илэрчээ.
Уулзалтад оролцсон Германы Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Нийлс Хэгэвиш хэлэхдээ: “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Герман улстай харьцуулбал харьцангүй амьдралын баталгааг хангасан гэж дүгнэхээр байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын 62 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй нь ажил олгогчдын хууль эрх зүйн мэдлэг харьцангуй дээшилсний илрэл юм” гэв.
Уулзалтын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж төрийн болон төсвийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны төлбөрийг төсөвт тусгаж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрсөн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн байнгын ажлын байр шинээр бий богоход зарцуулах талаар санал бодлоо солилцлоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
