Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр үзэгчид та бүхэндээ толилуулах гэж байна.
Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар савнаас эхлээд орчин үеийн шаазан, ваар, хөргөгч хүртэлх олон зуун жилийн сав суулганы арвин баян цуглуулга хадгалагдаж байдаг билээ.
Монголчууд эртнээс мал, зарим ангийн арьс, ширийг боловсруулан нүүдлийн амьдралдаа зохицсон эвдэрч гэмтэх нь бага, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ахуй хэрэглээндээ өргөнөөр ашигласаар ирсэн бөгөөд мөн ачаа бараа хадгалах, зөөж тээвэрлэх зориулалттай тулам, тэнж, богц зэргийг хэрэглэдэг байжээ.
Энэхүү үзэсгэлэнд Хүннүгийн үеийн ваар, Маршал Чойбалсангийн алтан чимэглэлтэй мөнгөн аяга, Богд хааны хэрэглэж байсан гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, шүр, сувд, номин шигтгээтэй тахилын аяга, XIX зууны үеийн Бичгийн хүний гэр зэрэг уран дархчуулын ухааны, нүдний, гарын урыг шалгасан хосгүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх болно.
Уг үзэсгэлэн 2018 оны 2-р сарын 8-аас 3-р сарын 16 хүртэл үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болно.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
