Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23 нийт 50 сургууль 121 автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн батлагдсан хөрөнгөөр өнгөрсөн онд 3 сургуульд хүүхдийн автобус олгохоор төлөвлөгдсөн.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний 2 автобус бэлэн болж, хүлээлгэн өгч байна. Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн байгаа. энэ мөнгөөр дахин гурван сургуулийг автобустай болгоно. Эхний ээлжинд хамгийн холоос хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өгч байна” хэмээлээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарсан юм. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олгож байна. Гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.
Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.
2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
