Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Соёлын төв, Хүүхдийн номын өргөөтэй хамтран зохион байгуулсан “Миний ном-Миний хобби” богино өгүүллэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Уг уралдаан нь уянгын, хошин, адал явдалт сэдвээр эх орноороо бахархсан, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеэ хүндэлсэн, орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан байх шаардлагыг тавьсан аж. Уралдааныг өнгөрсөн оны 11 дүгээр сард зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Тус уралдааны тэргүүн байрт Б.Очмаагийн “Ээж”, удаах байрт О.Дэлгэрхишигийн “Жаахан Балжаа”, гуравдугаар байрт А.Энхжингийн “Дэлхийн III дайн” бүтээлүүд шалгарч, шагналаа гардаж авав.
Энэ удаагийн тэмцээний шилдэг найман бүтээлийг мэргэжлийн жүжигчний ангийн оюутан сурагчид уншиж, толилуулсан нь бүтээлийг амилуулж, үзэгчид төдийгүй зохиолч сурагчдын сэтгэлд хүргэж чадсанаараа онцлог болжээ. Уралдааныг сурагчдын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, оюун сэтгэхүйг нь тэлэх, авьяас билгийг нь нээн хөгжүүлэх зорилготойгоор 2015 онд анх радио жүжгийн зохиол хэлбэрээр ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж эхэлсэн байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
