“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт сар бүрийн 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн өглөө 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болдог билээ. Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм форумтай 6 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний энэ сарын зочноор Гүнж төвийн тэргүүн, ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөлийн гишүүн Ч.Ундрах оролцож, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль ба Хүний эрх” сэдвээр мэдээлэл хийв. Уулзалтад оюутан залуусын төлөөлөл, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийллээ.
Манай улсын хувьд хүн амын нэг сая гаруй нь залуу гэх ангилалд хамаарч байгаа бөгөөд тэдгээрээс 537,4 нь мянга нь эмэгтэйчүүд байдаг гэсэн статистик бий.
Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь Монгол Улсын иргэншилтэй, 15-34 насны хүмүүст буюу “залуу”-чуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ хэмээн хамрах хүрээгээ тодорхойлжээ. Юуны өмнө төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог хангах чиглэлээр шинэ хуультай болсон нь том дэвшил гэж уулзалтад оролцогчид дүгнэв. Харин тус хуулийн зарим зүйл заалт нь учир дутагдалтай, тухайлбал зорилтот бүлэг гэдэгт хэнийг хамруулах нь тодорхой бус, “12.1.5.хөдөө, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг дэмжих, алдаршуулах”, “16.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд оролцсон залуучууд болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагын сайн туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан алдаршуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ” гэсэн нь ид хөдөлмөрлөх, хийж бүтээх насны хүмүүсийн үнэт зүйлийг сөрөг хандлагатай болгох сул талтай, залуучуудад хөгжих боломж, бололцоог бүрдүүлэх талаар түлхүү бодлого барих ёстой хэмээн шүүмжлэх хүн ч байв.
Уулзалтад оролцогчид уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг ажил хэрэг болгох, хөндлөнгийн хараа хяналт, оролцоог идэвхжүүлэх, хамтран ажиллах, тухайн асуудлаар ямар нэгэн ахиц дэвшил, үр дүн гаргахуйц ажиллагаа явуулах нь зохион байгуулагчдын үндсэн зорилго юм. “Хүний эрхийн тухай” өглөөний уулзалт нь хүн бүрт нээлттэй, чөлөөт арга хэмжээ юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
