Эрүүл мэндийн яамны захиалгаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онуудад нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 94 сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өрхийн хүн амыг хамруулан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр НЭМҮТ хийж гүйцэтгэн, үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхэд, 6-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал, өрхийн хүнсний баталгаат байдал, өрхийн ус болон ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг хот, хөдөө, эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хот, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан үзүүлсэн нь цаашид хүн амын суурьшил, бүс нутгийн онцлогт тохирсон, нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдээлэл болохоор байна.

Уг судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн тураал 2013 онтой харьцуулахад 1.6%-аас 0.7% болж, өсөлтийн хоцрол 10.8%-с 5.9% болж буурсан байна. Мөн хүүхэд эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл болсон 6 сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн эзлэх хувь 2013 онд 47% байсан бол 2018 оны судалгаагаар 58.3% болж өссөн байна. Энэ мэт эерэг үзүүлэлтийн зэрэгцээ 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.7%, төрөх насны эмэгтэйчүүдийн 45.9% илүүдэл жин, таргалалттай байгаа нь ХБӨ-р өвчлөх эрсдлийг үүсгэж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 11.7%, 6-11 насанд энэ үзүүлэлт 22.2%-тай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна.
Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага, харин давсыг зөвлөмж хэмжээнээс 2 дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл судалгааг танилцуулах үер хэлсэн үгэндээ судалгаанд хамрагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн бичил бодисын дутал анхаарал татахуйц өндөр байна. Тухайлбал 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэм дутал 61%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 75% байгаа нь жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийг Д аминдэмийн оношилгоо, эмчилгээнд хамруулах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгаа нь анхаарал хандуулах асуудал юм.
ДЭМБ-ын шинжээчид ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн интервенц дотроос давсны хэрэглээг багасгахад зориулсан нэг төгрөгний хөрөнгө оруулалт ирэх 15 жилийн хугацаанд 16.9 төгрөгийн өгөөж өгөх боломжтой гэсэн тооцоо гаргасан байдаг.

Иймд энэхүү судалгааг ирэх жилүүдэд хоол тэжээлийн талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхойлох, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гол үндэслэл болгон үр өгөөжтэй үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Судалгааны тайланг өөрийн мэргэжил, эрхлэх ажлын хүрээнд бүтээлчээр ашиглах өргөн боломж Та бүхэнд бүрдлээ. Энэхүү судалгааны тайлан нь Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах гол үндэс болсон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
