Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт /2018.03.02/ нийслэлийн цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Цагдаа-Жолооч нартай хийх уулзалтыг анх удаагаа зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж буй Цагдаа-Жолооч нарыг нэгтгэн, тэдний зовлон жаргал, санал гомдлыг сонсч байсан удаагүй аж. Цагдаа-Жолооч нарын хувьд багагүй ачааллыг үүрч, цаг наргүй хариуцлагатай албыг залгуулдаг албан хаагчид юм. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газраас энэхүү уулзалтыг санаачлан, анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж. Уулзалтаар алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг чөлөөтэй сонсож, тэдний санал хүсэлтийг нь авч, цаашдын ажилд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгийг ЦЕГ-ын удирдлагууд онцоллоо.
Уулзалтын эхэнд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав “Бид чухал албаны алба хаагчид. Цагдаагийн албаны иргэнд үзүүлэх үйлчилгээ, шуурхай байдал гээд бүх зүйлээс цагдаагийн байгууллагын нэр төр, шалтгаална. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. Нийт Цагдаа-Жолооч нараас судалгаа авахад, ажилдаа сэтгэл хангалуун байдаг хэмээн 75 хувь нь хариулсан байсан. Энэ их өндөр үзүүлэлттэй гарсанд баяртай байна. Өөрийн эрхэлсэн ажлаа хариуцлагатай, нэр төртэйгээр биелүүлж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч, цаашдын ажилд нь дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарна” хэмээлээ.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр ЦЕГ-ын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж нарын 7 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Авто баазын ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Гантөмөр, Г.Самбуудорж нарын 11 алба хаагч шагнууллаа.
Мөн “Хүндэт жуух” бичгээр Авто баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Доржпүрэв нарын 11 алба хаагч, “Баярын бичиг”-ээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Гарьдмагнай нарын 7 алба хаагчийг шагнаж урамшууллаа.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
