Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов.
Хүндэтгэлийн чуулганыг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр хэлэхдээ “Өнөөдөр энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот “Сарнай“ цэцэгт умбаж, та бүхнийхээ хайр энхрийлэл, халамж, хөдөлмөр зүтгэлээр бахархаж ,билэгшээж, баярлуулахын төлөө залуус яаран байгаа дүр зураг олноо тод харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургааль, цэгц бодлогыг ч түшиж, тулж хөгжиж ирсэн билээ. Тийм ч учраас энэ өдөр бол та бүхний эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас анх удаа “Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн“ арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байна” гэлээ.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. “Их хотын бүсгүйчүүд -2018 “ хүндэтгэлийн арга хэмжээний үндсэн илтгэлийг НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт илтгэл тавьж, тоо баримт, олон улсын судалгаа, жендерийн тэгш байдлын тухай болон хэтийн хөгжлийн талаар мэдээлэл өгч, Улаанбаатар хотын зүгээс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.
НИТХ -ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нар салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагналын гардуулан өгөв.
Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм. Шилдэг эмэгтэйчүүд маань ажлын туршлага, амжилтын түүх, бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн арга хэмжээнд Улаанбаатар чуулгын хамт олон, Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
