Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцох бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын болосролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар Германы Posdam их сургуулийн доктор, профессорууд илтгэл тавина.
Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм.
ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн PISA шалгалтын тухай
Хүн амьдрал дээр юуг мэддэг, юуг чаддаг байх нь хамгийн чухал вэ? цаашлаад Монгол Улсын боловсрол дэлхийд хаана явна вэ? гэдгийг PISA нэрээр дэлхий дахин танигдсан 15-16 настай сурагчдаас авдаг 3 жил тутмын судалгаа ОУ-ын түвшинд харьцуулалт хийх боломжийг олгодог.
Ерөнхий боловсрол буюу албан боловсролын төгсөлтийн үед авдаг энэхүү шалгалт хүүхдүүдийн 15 нас хүртэл олж авсан мэдлэг, чадвар орчин үеийн нийгмийн амьдралын оролцоонд ямар ач холбогдолтой болох талаар судалгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд TIMSS PISA PIRLS гэх мэт ОУ-ын шалгалтууд бий болж, дэлхийн улс орнууд энэхүү шалгалтуудын гүйцэтгэлийн үр дүнд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.
Тус шалгалтуудад дээгүүр орж, байр эзлэхдээ гол нь биш, тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай хэрхэн дүйж байгаа эсэхийг олж мэдэхээс гадна хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, нөгөө талаас судалгаанд хамрагдсанаар бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжийг олгодог байна.
PISA юуг шалгадаг вэ?
-Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар, орчин үеийн нийгмийн оролцоонд зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх
-Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх
-Хүүхдүүд мэдлэгийг амьдралын олон нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэх ашиглах чадвартай эсэх
-Эдийн засагт мэдлэгийг эргэлтэнд оруулах, хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.
РISA-гийн үр дүн
Финланд улсын боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш РISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг. Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн авдаг хэдий ч сургалтын чансаагаараа дээгүүр ордог.
Финланд улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогддог тул Финландын сургуулиуд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.
Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан РISA /Олон Улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр/-гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн байна.
Сингапур улс сүүлийн 3 жил дараалан шалгалтад тэргүүн байр эзэлжээ.
| Хичээл | Сингапурын оноо | OECD дундаж оноо |
| Байгалийн шинжлэх ухаан | 556 | 493 |
| Математик | 564 | 490 |
| Уншлага | 535 | 493 |

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
