СХД-ийн 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Тэднээс 120 хүүхэд л тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Тиймээс зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахад бэрхшээлтэй байжээ.
УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын Өнөр бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд хуучин ашиглагддаггүй байсан барилга байгууламжийг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн иргэдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа цэцэрлэг болгох ажлыг санаачилж ажил хэрэг болгосон нь энэ юм. Энэ цэцэрлэг төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм. Цэцэрлэгийг “252-р цэцэрлэг”дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31-р хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болох хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр үүнээс гадна хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Өнгөрсөн онд мөн төсвийн бус хөрөнгө оруулалтаар тойргийнхоо 110, 112, 104-р цэцэрлэгүүдийн өвлийн улиралд ашиглагддаггүй сэрүүн өрөөнүүдийг шинэчлэн засварлаж, ариун цэврийн болон зөөлөн эдлэлийн, хувцас солих зэрэг өрөө тасалгаатай, дулаан тохилог анги болгон өөрчилж 200 гаруй хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулжээ. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтыг харж цаг алдалгүй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүд болон тэдний эцэг эхэд шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа дүүрэг, хороо орон нутгийн иргэд, удирдлагууд онцолж байсан юм. 2018 онд СХД-ын Өнөр бүсэд улс болон гадны хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгийн шинэ бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд 18 тэрбум төгрөгийн ажил эхлэх тухай цэцэрлэгийн нээлтийн үеэр мэдэгдлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
