БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Берлин хотод 3 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо. Энэ жил 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэн нь оролцогчдын тоо, нэр хүндээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог. Үзэсгэлэнд 180 гаруй орны 10 мянга гаруй байгууллага оролцон, 160,000 хүн үзэж сонирхдог бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийт 7 тэрбум еврогийн борлуулалт хийгддэг байна. Тус үзэсгэлэнд энэ жил БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК, аялал жуулчлалын хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцож, Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын сайд нарын 8 дугаар хуралд мөн оролцсон юм. Энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нартай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Зураб Пололикашвилитай 3 дугаар сарын 6-ны өдөр хоёр талын уулзалт хийлээ. Гүрж Улсын иргэн Зураб Пололикашвили нь тус албыг 2018-2021 онд хаших юм. Уулзалтын үеэр Олон улсын аялал жуулчлалын тандалт судалгааны төвийг Монгол Улсад байгуулах, Монгол Улсын аялал жуулчлалын статистик тоон мэдээллийг илүү дэлгэрэнгүй болгож, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргаж байгаа олон улсын аргачлал, стандартыг нэвтрүүлэх, Монгол Улсын аялал жуулчлалын маркетинг сурталчилгааг зорилтот зах зээлийн орнуудад хийж гүйцэтгэхэд дэмжлэг авах, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэнг дадлагажигчаар ажиллуулах зэрэг асуудлуудаар ярилцаж, тохиролцоонд хүрсэн юм.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын сайд нарын 8 дахь удаагийн хуралдаан 3 дугаар сарын 7-ны өдөр “Торгоны замын аялал жуулчлал 2025 он хөтөлбөр” сэдвийн дор зохион байгуулагдсан ба Торгоны замын аялал жуулчлалын урт хугацааны баримт бичгийг хэлэлцсэн. Энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт эртний Торгоны зам дагуух 34 улс багтдаг бөгөөд Монгол Улс 2001 оноос гишүүнээр элссэн. 2016 оны 10 дугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар Монгол Улс Нүүдлийн аялал жуулчлалын төв болон хөгжихөө олон улсад илэрхийлсэн байдаг.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын “Монгол Улс Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилтыг хангах, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр онцолсон юм. Мөн тэрбээр 17 сая иргэнд хүрдэг Германы Travelcam.tv агентлагт ярилцлага өгч, Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл хийн, Монгол Улсад аялахыг уриаллаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
