1970-1980-аад оны үед бараг л орц болгон хамтлагтай байсан гэхэд хилсдэхгүй. Байрны булан тохой, тоглоомын талбай, цэцэрлэгт залуус гитартай дуулж суух нь тухайн нийгмийн ҮЗЭГДЭЛ байсан гэхэд болно. Ингэж л суухдаа залуус амьдралын найз, заяаны хань, насан туршийн нөхөрлөлөө олж авч, мартагдамгүй дурсамжаа мөнхөлсөн байдаг. Тэдний дундаас өнөөгийн хөгжмийн ертөнцийн одод ч олноороо төрөн гарч, цаг үеийг эүзлэсэн хит дуунууд зохиогдсон нь бий. Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хэсэгтээ орхигдсон тус ҮЗЭГДЭЛийг эргүүлэн сэргээх уриалгыг гитарчин, дуучин О.Гантулга гаргажээ.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа “Гитартай дуулах давалгаа” эхлүүлж буйгаа зарласан бөгөөд үүнд хамт олноороо нэгдэхийг уриалжээ.
Тэрбээр :
-Дуу хөгжим бол гайхамшиг. Гайхамшгийг ганцаараа мэдрэх нь учир дутагдалтай. Тиймээс хамтдаа дуулж хуурддаг байсан хуучны сайхан уламжлалыг сэргээж, гайхамшгийг бүх нийтээрээ мэдэрцгээе. Үүнийг би эхлүүлье, та бүхэн хамт олноороо дэмжээд давалгаалуулаарай гэв.
Дуучин О.Гантулга нь анхлан гитарын үзүүлбэрээрээ олон нийтийн сүлжээнд танигдсанаас хойш уран бүтээлээ тасралтгүй туурвисаар, өдгөө бие даасан анхны “Life is a dream” цомгоо сонсогчдод хүргэхэд бэлэн болжээ. Тэрбээр 2018.03.18-нд цомгийн баяр, шоу тоглолтоо Salm Pub-д хийх бөгөөд тус явдлыг тохиолдуулан “Гитартай дуулах давалгаа” уралдаан зарласан байна. Тус уралдаанд гэр бүлийн найзууд, анги хамт олон, байгууллага, он жав гэх мэтээр хэн бүхэн хамтран оролцох боломжтой юм. 3-р сарын 17-нд ялагчдыг тодруулан дуучны зүгээс томоохон бэлэг барих ажээ.


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
