Архидалт-хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэг сарын нэгдсэн арга хэмжээ явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.
Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг яагаад Архидалт-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна вэ?
ЦЕГ, НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран 2017 оноос эхлэн иргэд олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд хүчирхийллийн эсрэг “Хайрлая-Хамгаалъя”, хулгайлах гэмт хэргийн эсрэг “Сэрэмжилье-Нэгдэе” зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бол энэ удаад “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Арга хэмжээний гол зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурах явдлыг бууруулах, архины хор уршгаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан үедээ үйлдэж буй гэмт хэргийг багасгах зорилготой.
“Хуулийн хэрэгжилт” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Эмзэг цэг хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар 1520 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж , 65 иргэнд 500 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан. Мөн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Бид цаг үе, нөхцөл байдлаас хамааран шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, тоо үзүүлэлтүүд дээр үндэслэн нэгдсэн арга хэмжээ зохиодог.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол олон нийтийн хүчинд түшиглэсэн, олон нийтийн идэвхи оролцоотойгоор хийгддэг ажил. Иргэдийн ухамсар гэмт хэргийн гаралттай зайлшгүй холбоотой. Ер нь болгоомжгүй байдлаар бусад төрлийн гэмт хэргийг үйлдэгч этгээд өөрөө бодож, төлөвлөж байж хийсэн нь тогтоогддог. Тиймээс тэр санаа зорилгыг нь таслан зогсоох, гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх тал дээр голлон анхаарч нөлөөллийн ажил, арга хэмжээг авч ажиллаж байна.
Энэ жил бид Цагдаагийн байгууллагын үндсэн зорилтоо биелүүлэхээс гадна “Иргэд, олон нийтийн оролцоог түшиглэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” жил болгон ажиллаж байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон ТББ-ууд, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа. Мөн ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс энэ ажлыг маань дэмжин ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд архидалтын хор уршгийг таниулж, ойлгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулгын арга хэмжээ зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ.
Иргэдэд мэдээлэл өгч, тэднийг гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа гэж та дээр хэллээ. Тэгвэл иргэдийн хандлага хэр байна вэ?
Тийм ээ. Бид ухуулга, сурталчилгаа, нөлөөллийн тал дээр олон талын ажлуудыг зохион байгуулж байна. Иргэд, олон нийтэд зориулсан богино хэмжээний видео болон зурагт сурталчилгаа, ярилцлагууд, зорилтот нэвтрүүлгүүдийг мэдээллийн сайт, телевиз сонин, өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээж ажиллаж байна. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн дэмжиж ажиллаж байгаад их баяртай байна.
Иргэдийн зүгээс энэ арга хэмжээнүүдийг маань дэмжсэн, санал санаачилга авсан, иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн миний оролцоо чухал юм байна шүү гэдгийг ойлгож түүнийгээ бидэнд мэдэгдсэн жишээ олон байна.
Иргэд маань гэмт хэрэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой ойлголттой болж байна. Гэхдээ энэ удаа ойлгочихсон юм чинь боллоо гэж бодож болохгүй, ойлголтыг нь улам бататгаад, нөлөөллийн ажлуудыг шат дараатай цаашид хийнэ.
Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг “Архидалт үгүй – Гэмт хэрэг үгүй” нэрийн дор явуулж байна гэлээ. Ер нь архи нийгэмд хүчирхийлэл, аливаа муу муухай зүйлийн эхлэл болж байдаг. Архи уусан үедээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэдэн хувьтай байдаг вэ?
Архи бол энэ амьдралыг үгүй хийдэг хамгийн том шалтгааны нэг. Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэлтэй шууд хамааралтай болсон нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийллийн 90 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авдаг 107 утсыг олон нийтэд сурталчилж таниулах, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлсэн.
Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна зан үйлд нь нөлөөлөх сургалтыг ШШГЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Цаашдаа ч мөн хамтран олон ажил хийхээр төлөвлөж байгаа.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулвал 66.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч архи гэмт хэрэг үйлдэгдэх хамгийн том шалтгаан болсон хэвээрээ л байна.
Ер нь архины хэрэглээ нь хувь хүний ухамсар, соёлтой шууд холбоотой. Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх нь хамгийн чухал.
Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлж, юуг анхаарах ёстой вэ?
Архины хэрэглээ нь нийгэмд бүхэлдээ гэхээсээ илүү тодорхой түвшний хэрэглээ болсон. Бид архи хэрэглэдэг зорилтот бүлгүүдээ тодорхойлж, тэр бүлэгт чиглэсэн ажлуудыг түлхүү хийхийг зорьж байна. Мөн их, дээд сургуулиуд дээр гэмт хэргийн хор уршиг, архи, согтуурууруулах ундааны зохисгүй хэрэглэснээс үүдэн гарах хор уршиг, зөв амьдралын хэв маягийг бий болгох талаар сурталчилгааны ажил, сургалтуудыг тасралтгүй хийх, оюутан, залуучуудад архины хор уршиг, зөв зохистой хэрэглээний талаар ухуулга сурталчилгааны ажлыг хийж байна.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хэрэгт өртөж, холбогдох явдал мэр сэр гардаг болсон. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байн вэ?
Оны өмнө ЦЕГ хүүхдийн нэгжтэй болсон. Ерөнхий газар дээр улсын хэмжээний бодлогын тасаг, Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан.
Сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэн “Сургуулийн эргүүл”, “Гараас гарт” хөтөлбөр, өсвөрийн цагдаа бүлгэмүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлж байна.
Энэхүү ажлуудын хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, багш нарын үүрэг оролцоо нэмэгдэх юм.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
|
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
