НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-оос хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Д.Наранжаргал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зэндмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нээлтийн үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нүүдэлчин ард түмний хувьд суурин соёл иргэншилд шилжсэнээр иргэдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт нэмэгдэж байна. Энэ нь зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, тэр дундаа зүрх судасны өвчлөлийг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээс хамаарч НЗДТГ-аас дараагийн шатанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарал хандуулах болно” хэмээн ярьсан юм. Түүнчлэн НЭМГ-ын харьяа Өрхийн эрүүл мэндийн 25 төвд цусны даралт хэмжих багажийг гардуулж өглөө.
Хөтөлбөрийн хүрээнднийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 250 гаруй эмч, сувилагчийг гурванудаагийн цуврал сургалтад хамруулсан байна.Мөн нийслэлийн хүн амын дунд “Артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний талаархи мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох суурь” судалгаанд нийт 52 хорооны 4600 гаруй иргэнийг хамруулжээ. Цаашид ӨЭМТ-ийн 142 төвийн 1000 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулах, цусны даралт хэмжих багажаар хангах, даралт ихдэлтийг бууруулах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Дэлхий дахинд өнөөдөр зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралт ихээхэн анхаарал татаж буй. Тухайлбал гурван хүн тутмын 1 буюу 31 хувь нь зүрх судасны өвчнөөс болж нас бардаг бөгөөд уг өвчний шалтгаанас нас барж буй хоёр хүн тутмын 1 буюу 45 хувь нь цусны даралт ихсэлттэй холбоотой юм. Мөн цус харвалтаас болж нас барж буй хоёр хүн тутмын 1 нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.
Монгол Улсад зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэлттэй холбоотой тархины цус харвалт нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь дэлхийн дунджаас даруй 4 дахин их байна. Нийт нас баралтын 30 орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлдэг бөгөөд түүний гол эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт байна. Эдгээр тоо барим нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ хяналтыг сайжруулах нэн тулгамдсан асуудал юм.
Тиймээс зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад эл асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллагаас санаачлан “Эрүүл зүрх-Эрүүл хот” хөтөлбөрийг дэлхийн гурван тивийн гурван улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азиас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сонгогджээ.
“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотуудад үлгэрлэх боломж бүрдэх юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
