Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.
Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.
Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.


Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.
Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.
Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, “Ховд” дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.
Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1300 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
