Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймагт ажиллах ажлын багт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтсан. Ажлын бүрэлдэхүүнд багтсан сайд нар Ховд аймгийн салбар хариуцсан удирдлагуудтайгаа уулзаж, үдээс хойш Ерөнхий сайдтай хамт иргэдтэй уулзалт хийв. Уг уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа талаар Ховдчуудад мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрултыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой. Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна. Уул уурхайн компаниудад хуулиа дээдэлж ажиллах ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Хууль дээдлээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг холбогдох байгууллагатай нь хамтарч хийнэ. Хуулиа биелүүлж байгаа компаниудад дэмжлэг үзүүлнэ. УИХ-ын чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Уг хуулийн дагуу ус их бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд өндөр татвар ногдуулж, саарал усыг ашигладаг компаниудыг дэмжиж ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ жил Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ховдчууд бол усыг маш сайн ашигладаг ард түмэн. Байгаль хамгаалах үйлсэд хамтран зүтгэцгээе” хэмээлээ.

Маргааш Ерөнхий сайдыг дагалдан яваа сайд нарын баг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт баригдахаар болоод байгаа усан цахилгаан станцийн шавь тавьсан газарт очих юм. Үүний дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тойрогтоо ажиллана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
