Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн баруун аймгуудад ажиллаж байгаа албан томилолт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд үргэлжилж байна.
Эрдэнэбүрэн сум нь Улсын Бага хурлын 5 дугаар тогтоолоор Ховд аймагт байгуулагдсан анхны 11 сумын нэг нь юм. Тус сум нь 5 багтай, 2373 хүн амтай, 673 өрхтэй. Аймгийн төвөөсөө 61 км-ийн зайтай оршдог Эрдэнэбүрэн суманд 360 малчин өрх байдаг. Тэдний нэг Л.Отгонбаярынд ХХААХҮ-ийн сайд зочиллоо.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг малчин Л.Отгонбаярт яамныхаа бодлого зорилт, Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудын хэрэгжилтэд малчид чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн малынхаа тоонд биш чанарт анхаарах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж хэрэгжүүлэхэд малчдын идэвхи санаачилга хэрэгтэйг хэллээ.
.jpg)
Эрдэнэбүрэн сумын хувьд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 10977, тэмээ 1415, үхэр 6480, хонь 94727, ямаа 98624 бүгд 212223 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн 2017 онд 62 мянгат малчинтай болж мянгат малчдын тоогоор аймагтаа 2 дугаар байрт ордог. Энэ жил сумын хэмжээнд 91.4 мянга эх мал төллөхөөс одоогийн байдлаар ингэ 25, үнээ 20, эм хонь 3500, эм ямаа 2700 бүгд 6245 толгой мал төллөж төл 100 хувь бойжиж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
