Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг баталлаа
Өчигдөр буюу 2018 оны 03 сарын 20–ны өдөр Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн хурал Хангарьд ордны хурлын танхимд болж, тус зөвлөлөөс 2018 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн гишүүд, холбогдох агентлаг, газар хэлтсийн дарга нар оролцлоо.
Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл эрх үүргийнхээ дагуу зохион байгуулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, гүйцэтгэлийг та бүхэнд хүргэсэн байгаа. Өнөөдөр бид тус зөвлөлийн 2018 онд хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэж батлах ёстой. 2018 оны хөтөлбөрт төсөвт байгууллагуудаас холбогдох чиглэлүүдээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нь авч, чиглэл чиглэлээр нь тусгаж, төлөвлөгөө боловсруулж та бүхний гар дээр хүргэсэн. Энэ жилийн хувьд батлагдсан төсөв хөрөнгөндөө багтааж өнгөрсөн жилд амжилттай хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх болон шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөнд тусгасан” гэлээ.
ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба 2017 онд тус зөвлөлөөс зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Түүний илтгэлд “2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68.0 хувь нь Нийслэлд үйлдэгджээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь ангилбал Баянзүрх дүүрэгт нийт гэмт хэргийн их буюу 27.0%, Сүхбаатар дүүрэгт 17.3%, Сонгинохайрхан дүүрэгт 16.8%, Баянгол дүүрэгт 14.5%, Чингэлтэй дүүрэгт 12.3%, Хан-Уул дүүрэгт 8.6%, Налайх дүүрэгт 1.7% , Багануур дүүрэгт 1.1%, Багахангай дүүрэгт 0.1% нь тус тус бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 61.4 хувь нь хөнгөн, 14.7 хувь нь хүндэвтэр 23.5 хувь нь хүнд, 0.7 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа” гэдгийг дурьдаад, өнгөрсөн онд Нийслэлийн ГХУСАЗЗ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан чиглэлийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг зохион байгуулж ажилласныг мэдээллээ. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох
- Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
- Хорих ял эдлээд суллагдсан иргэдийг давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, захиргааны хяналт тогтоох
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгжийг татан оролцуулах
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах – гэсэн 5 чиглэлээр ажилласан байна. Чиглэл тус бүртэй холбоотой хийсэн ажлын тайлан мэдээллүүдийг дараа ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Эдгээр ажлаас онцлон заримаас нь дурдвал, “Ухаалаг цагдаа I” төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд гудамж талбайг камержуулах ажлыг зохион байгуулсан, өсвөр үеийнхэний дунд хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сэрэмжлүүлгийг нийслэлийн 22 дунд сургуулийн өсвөр үеийнхнийг хамруулан гарын авлага тараасан, замын хөдөлгөөний ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны ажил явуулсан, 1500 хэв журмын урамшилт эргүүл, 224 олон нийтийн цагдаа, оюутан цагдаагаар ажиллуулсан, “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс ерөнхий болон тусгай арга хэмжээг 958 удаа зохион байгуулж, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, хороодын Засаг дарга, иргэдийн гурвалсан гэрээг 664 удаа байгуулж, 684 хөршийн хяналтын бүлгийг шинээр бүртгэж, иргэдийн санаачлагыг дэмжиж ажилласан зэрэг олон ажлуудыг дурьдлаа.
Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулсны дараа Зөвлөлийн гишүүд 2017 оны ажлын тайлантай холбоотой асуулт гараагүй тул үргэлжлүүлэн 2018 оны ГХУСАЗЗ-ийн төлөвлөгөөний талаар Зөвлөлийн гишүүд, Б.Батбямба даргаас асууж, саналаа хэлж хуралдаан үргэлжиллээ.
Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, ЗЦА, Нийслэлийн прокурорын газар, АТГ гэх зэрэг байгууллагуудын дарга удирдлага, төлөөлөгчид ГХУСАЗЗ-ийн хөтөлбөрийн хүрээнд зарим дурьдагдсан ажлыг нэгтгэх, зарим зайлшгүй дэмжих ёстой ажлуудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийн талаар НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбаас асууж, хариулт авлаа.
2018 оны хувьд Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс:
- Бодлого, зохион байгуулалт
- Сургалт судалгаа
- Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
- Архидан согтуурах, мансуурах бодисоос урьдчилан сэргийлэх
- Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах
- Тоног төхөөрөмж, техник технологийг шинэлэх гэсэн үндсэн 6 чиглэлээр олон 40 орчим ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулах, “Хэв журмын урамшилт эргүүл” болон морь, нохой, дугуйт эргүүлийг гудамж талбайд ажиллуулах, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудыг болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Scool police” болон “Өсвөрийн сэргийлэх бүлгэм”-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн дунд “Камержуулалт-2” уралдаан зарлаж, зохион байгуулах гэх зэрэг ажлуудыг ГХУСАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгажээ.
Хурлаар зөвлөлийн гишүүд төлөвлөгөөнд тусгагдсан эдгээр ажлуудын хүрээнд саналаа илэрхийлж, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцээд төгсгөлд нь Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталж хэрэгжүүлэхээр боллоо.
НИТХ-ын ХМОНХТ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
