Монгол Улсын иргэн Д.Туяа Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт гомдолтой байгаагаа мэдэгдэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа,2015 онд Булган аймгийн Дашинчилэн суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд онц их хэмжээний хор хохирол учруулсан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн талаар нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны есдүгээр сард анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад, ашигт малтмалын газрыг хариуцагчаар татаж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшилд байгаа 15 тусгай зөвшөөрлийн газрыг түдгэлзүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхийг хассан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дашинчилэн сумын малчдад нэхэмжлэгчээ татаж авах, орон нутгийн малчдад мөнгө өгөх зэрэг олон хууль бус оролдлогыг хийж байсан. Орон нутгийн малчид тэр саналыг нь хүлээж авахгүй болохоор хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг Дээд шүүхэд авлига өгсөн гэж таамаглаж байна. Хоёр жил орчим шүүхээр маргалдаж явсаар 2017 оны зургадугаар сарын 21-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг хэргийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд шийдсэн гэж иргэд бид хардаж байгаа аж.
Тухайн шүүх хурал дээр шүүгч нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд өмгөөлөгч авах, санал хэлэх боломж олгоогүй. Мөн хурлын дэгийг танилцуулахгүйгээр хурлыг шууд эхлүүлсэн. Хэргийг шийдэхдээ шүүх хуралдааны үеэр шүүгч Л.Атарцэцэг гуравдагч тал болох “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд асуулт тавихдаа “Танай үйл ажиллагаа явуулж байгаа талбай чинь Төв аймгийн нутаг биз дээ” гэх агуулга бүхий асуулт тавьсан. Энэ нь Улсын дээд шүүхийн шүүгч хүнд байж болохгүй алдаа биз дээ. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн актыг хүчингүй болгох талаарнэхэмжлэл гаргахад тухайн орон нутгийн харьяаллын иргэний нэхэмжлэлийг хүлээж авдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа нь Төв аймгийн Заамар сумын нутаг болсон юм бол анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх байсан. “Алтан Дорнод Монгол” ХХК нь 2014 оноос эхлээд 2018 он хүртэл манай аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хуулийн цоорхойг ашиглаж өөрийн эзэмшлийн талбайг хэсэгчлээд өөр компаниуд ашиглуулсаар ирсэн. Ийм учраас Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж байна” гэж иргэн Д.Туяа онцлон ярив.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
