Замын түгжрэл нийслэлчүүдийн хувьд шүдний өвчин л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн захиргаа болон Замын цагдаагийн алба хамтран тодорхой өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх болсон нь замын хөдөлгөөнийг түр ч атугай нимгэлж, иргэдийн бухимдлыг багасгаж байгаа нь үнэн.
Энэ хавар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх гэж байгаа юм. Дугаарын хязгаарлалтыг өөрчлөх талаар мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны дагуу тус газрууд иргэдээс хоёр хувилбараар санал авах гэж байна. Нийслэлчүүдийн дунд өрнүүлэх энэхүү санал асуулгыг өнөөдрөөс эхлэн НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан авна.
Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаах аж.
Нэг үеийг бодвол нийслэлчүүдийн Улаанбаатарын түгжрэл болон бусад асуудлыг шийдэх асуудалд оролцож, өөрсдийн байр сууриа хүргэдэг болсон. Ажил алба, амин хувийн асуудлаа амжуулахаар яарсан бүхэнд тээг саад болж байдаг замын түгжрэл тойрсон асуудалд бүр ч идэвхитэй оролцож байгаа. Эхэндээ эсэргүүцэл дагуулсан шийдвэрүүд хэдэн өдрийн дараа зөв байсныг ойлгоод иргэд автомашины хязгаарлалтын бодлогыг дэмждэг болсон нь үүний илрэл юм.
Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах тухай таны байр суурь яг одоо хэрэгтэй байна. Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлыг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй.
Та саналаа яг одоо НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудаст илгээнэ үү!

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
