Өмнөх зууны төгсгөл үед Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн үр шим юу байв гэдгийг өнөөгийнхөн их ярих болжээ. Арга ч үгүй сүүлийн жилүүдийн нийгэм, улс төрийн байдал ялангуяа төр, засгийн бүрэлдэхүүнд орсон бүлэглэлүүдийн төлөв нь олон түмэнд эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа шинэ үеийнхэнд.
Мөн 1990 оны цагаан морин жилийн тэр их үйлсэд оролцсон олонхи нь “Бид нийгмийг өөрчилж, ардчилсан тогтолцоог бий болгож өгөхдөө өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхийг хүсээгүй. Ийм нийгэм болгож , гажуудуулаарай гээгүй. Бидний зорилго тэмцэл, эхнээсээ гаргасан зам мөр, дэвшүүлсэн үзэл санаа бол энэ биш ээ “ гэж харамсан өгүүлэх боллоо. Энэ бүхэн нь өнөөгийн улс төрчид, Төр , засгийн эрх баригчид болон аль нэгэн намын нэр далбаан дор албан тушаалд авиран луйвар хийгчдийн балаг гэдгийг ч өргөн хүрээнд хэлэлцэж байна.
Тэртээх жилүүдийн ардчилсан үйл явцыг зөв голдирлоор нь онол зорилгын хувьд эрүүл хэм хэмжээгээр нь өрнүүлэхэд асар их гүйцэтгэн оюун ухаанаа зориулсан улс төрийн нэгэн том хүчин бол Монголын социал-демократууд юм. Тэдний олонхи нь өнөөдрийн нийгэм ,улс төрийн нөхцөл байдлыг эрс шүүмжлэн толгой сэгсэрцгээж байна. Анх 1990 Соц-декүүдийн боловсруулсан хөтөлбөр Монгол түмэнд их зөв чиг зүг нь болсон. Хуучин нийгмээ үндсээр нь өөрчлөхөд хамгийн том түлхэц, хамгийн тод зам нь болж газарчилсан.
МСДН-ын анхдугаар их хурлын явц үйл ажиллагааг Монгол орон даяараа анхааралтай ажиглан харж, сонсож, алгаа ташин хүлээж авсан нь түүхэн үнэн билээ. Тэр хавар буюу 1990 оны 3-р сарын 31-ний өдөр хуралдсан уг анхдугаар их хурлын улс төрийн илтгэлийг урьд өмнө сонсоогүй жинтэй , онцгой сайн илтгэл боллоо гэж газар газраас маш олон хүн үнэлж, талархаж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. МСДН-ын эрмэлзэх зүйлүүдийн дэвшүүлсэн санаа, баримлах үзэл бодол, зарчмыг эрх чөлөөт -шударга нийгмийг хүсэн хүлээж байсан Монголчууд талархан хүлээж авсан. Тэр түүхэн өдрийг Монголд улс төрийн нам гэдэг нь анх удаа , жинхэнэ утгаараа, бүрэн загвараараа байгуулагдсан гэж хожим цөөнгүй судлаач үнэлж, дүгнэсэн нь бий.
“Шударга ёс, эрх чөлөө, эв нэгдлийг нийгмийн амьдралын бүх хүрээнд эрхэмлэнэ” гэж эрмэлзэх зүйлдээ тусган улс орон даяар анх тунхаглаж байсан тэр Их хурлын төлөөлөгчдийн 67.3 хувь нь дээд боловсролтой, 29.5 хувь нь бүрэн дунд ба тусгай дунд боловсролтой байв. Тухайн цаг үетэй нь харьцуулж харахад их онцлог юм.Тэнд 463 төлөөлөгч хуралдсанаас 352 нь сэхээтэн байсан. Ийм нам чинь бодлого зорилгоо зөв тодорхойлохоос өөр яах билээ. Улс нийгмийнхээ хөгжлийн гарцыг зөв онож тодорхойлж хэлэхээс өөр яах билээ. Монголын улс төр , нийгмийн түүхэн дэх тэр содон өдрөө дурссан Соц-декүүдийн уулзалт 2018-03-31-нд болов. Тэрхүү уулзалтаар сургамжтай, хөгжилтэй сайхан дурсамж яриа өрнөв. Завсарт нь 1990 оны МСДН-ын зарим түүхэн үйлсийг харуулсан “Соц-декийн хавар “ хэмээх бэсрэг цомог бичлэг үзлээ.Тийм халуун дурсамжийн зэрэгцээ өнөөгийн нийгэм –улс төрийн үйл явцад үнэлэлт өгсөн , цаашид яавал дээр вэ гэсэн санал санаа оноогоо солилцоцгоов. Мөн энэ талаар өргөн хэмжээний мэдээлэл солилцон зарим судалгааны дүн баримтаас танилцлаа. Улс Монголоо гэх сэтгэл , өнөөг хараад зовниж буй зовнил тэнд цугласан хүмүүст бүгдэд нь байх шиг ажиглагдсан. Харин тэд энэ их улс төр-намын нөлөөгөөр эх орноо цөлмөгчид, төрийн нэрээр дарангуйлагчдыг нийгэм нийтийн олонхи нь дэмжингүй байгаа, МАН, АН хоёр намын ирээдүйн орон зай илт хумигдаж байгаа нь үнэн гэдгийг гол төлөв хэлж байв.
Зарим нь энэ хүнд хэцүү үед МСДН урьдын адил их хариуцлага үүрч, ухаалаг шийдэл гарган, ард олноо араасаа дагуулан түүхэн үүргээ биелүүлэх юм бол хамтрах нийгмийн бүлэг, эвсэл, шинэ залуу улс төрчид, сурч боловсорсон залуус-мэргэжилтнүүд, эрдэмтэд , бусад намд байгаа эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс байна. Тэд биднийг хүлээж байна гэсэн мэдээллийг өгнө билээ.
Монголын соц-декүүд тэр жилийнхээ дуудлагаар энэ цаг дор нэгдэх юм болов уу. Энэ бүхэн ард түмэндээ нэг л юм хэлээд байна шүү.
Ц.ТАВИЛАН



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Сэхээтнүүдийг В.И.Л-ээс эхлээд М.Э-ийг хүртэл ялгаварлан гадуурхаж байна. СД дахин сэргэх боломжгүй, үзэл санааг хүлээн авах хөрс суурь тасарсан.
Дурсамж болон хоцрох ёсгүй. Сэргэн нэгдэх дахин төрөх болтугай.Ямар сайхан үлгэр дуурайлал байлаа.Оюун санааны хөтлөгчид байсан. Бааз байр суурь дэмжлэг нийгмийн дундаж давхрага тэр чигээрээ соронз шиг татагдаж байсан . Одоо дахин дуу хоолойгоо цуурайтуулах ёстой . Наад Ардын намын хятаджсан олигархжсан офшооржсон бааснаас ард түмнээ нийгмийн бааз сууриа салгаж татаж цэвэрлэх нийгмээ ариусгах хөгжүүлэх тэмцлийн манлай болох ёстой.