Авлигатай тэмцэх газраас Монголын төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Өнөөгийн парламент дотор 11 тэрбумтан байна. УИХ дахь баячуудыг эрхэм гишүүн Ж.Ганбаатар тэргүүлжээ.
Түүний жилийн орлого 10 тэрбум 304 сая 620 мянган төгрөг бол хадгаламж нь 13 тэрбум 231 сая төгрөгтэй гэнэ. Мөн 520 саяар үнэлэгдэх газартай, нэг тэрбум 166 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай. “Сээкл”, “Моннидер”, “Голденсвит”, “Нордлайн”, “Камдер” зэрэг таван компанид хувьцаа эзэмшдэг.
Түүний араас “нэхэж” яваа хөрөнгө чинээгээрээ бусдыг хошуучлагчдын аман хүзүүнд эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан “алтан жолоо” өргүүлж буй. Түүний жилийн орлого 4 тэрбум 736 сая төгрөг. Дөрвөн тэрбумаар үнэлэгдэх 3 орон сууцтай гэнэ. Хадгаламжиндаа 13 тэрбум 231 сая төгрөг цааш хийжээ. Өнгөрсөн жилийнх нь орлого 1 тэрбум 43 сая байсан бол энэ жил огцом орлогожжээ. Б.Дэлгэрсайхан бол Могол Улсын төмрийн хүдрийг 1990-ээд оны эхнээс эхлэн Хятад руу зөөж,хөрөнгөжин баяжсан эр. Тэр цагаас түүнийг зогсоох хүч Монголд байсангүй, одоо ч байхгүй.
Бизнесээ махны наймаагаар эхэлж байсан Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” компани одоо улам томорсон. Гэвч түүнд махны наймаа нь багадсан болохоор уул уурхай руу орсон нь лавтай. 1993 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмрийн хүдрийг ашиглах “Болд төмөр Ерөө гол” ХХК байгуулан урд хөршийн түншүүдтэйгээ хамтран төмрийн хүдрийг ч ёстой зөөж эхэлсэн дээ.
Тэр цагаас хойш эдүгээ хүртэл Монголын баялаг түүхийгээрээ вагон вагоноороо Хятад руу гарч байна. Түүхийгээр нь баялгаа худалддаг улс энэ дэлхийд манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм у. Юутай ч Б.Дэлгэрсайхан баяжих тусам эх орны төмрийн хүдрийн нөөц хоосорч буй. Уг нь Ерөөгийн төмрийн хүдрийг 110 сая тн нөөцтэй гэдэг. Жилд хэдэн сая тн-оор нь хил давуулаад байхаар бидэнд юм үлдэж байгаа болов уу.
Хүний шуналд хязгаар байдаггүй юм гэсэн,Дэлгэрсайханы шуналыг хазаарлан тогтоох гэж төр төмөр нүүрээ үзүүлдэггүй болохоор түүний бизнес хил хязгааргүй болжээ. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэдэг. Эх орноосоо хулгайлан зөөсөн нь түүнийг “алдарын оргил”-д гаргажээ. Монголын улстөр, бизнесийн хүрээнийхэн Б.Дэлгэрсайханыг мөнгөний АТМ гэж өхөөрдөн нэрлэсэн нь эзэндээ ихэд зохисон цол юм. Түүний тухай олны ярих нь оффшор дансандаа ихээхэн мөнгө нууцалж амжсан,хувийн амьдралаа өдий хүртэл тогтворжуулж чадаагүй нэгэн гэх. Ёроолгүй баян хүн учир эхнэрийг бээлий шиг сольдог гэлцэнэ.
Хамгийн сүүлийн эхнэрээр өөрөөсөө 20 насаар дүү “Aqua fitness”-ийн Ука гэх бүсгүйг тодруулсан боловч салсан дуулдана.
2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байхдаа Б.Дэлгэрсайхан “Forbes Mongolia”-д 20 саяар бизнес ярьж, өөрийгөө чамгүй сайн сурталчлаад авсан. Өөрийн зурагтай сэтгүүлээ Дорноговийн айл болгонд тарааж, мөнгийг чихэр шиг тарааж байсан гэх олны яриа оргүй биш ээ. Б.Дэлгэрсайхан унтаж сэрэв үү гэлтэй гэнэт эх орондоо төмөр,ган үйлдвэрлэнэ гэх нь бий. Ийм сэдэвтэй үлгэрийг мөн ч олон жил ярьсан даа.
Магадгүй,бохир луйврын бизнесээ хаацайлах арга нь байх. Үнэхээр эх орондоо хүнд үйлдвэр баръя, төмөр ган үйлдвэрлэе гэсэн мөрөөдөлтэй хүн 20 гаруй жил төмрийн хүдрийг ямар ч боловсруулалт хийхгүй Хятад руу ачуулах уу. Нэг сайхан өдөр монголчууд эх орондоо төмрийн хүдэр хайлуулья,үйлдвэр барья гэх тэр үед төмрийн хүдрийг үртэс ч үлдээхгүй зөөгөөд дуусгасан байхыг хэн мэдлээ. Улсаасаа баян атлаа цадаж ханахыг мэддэггүй мангаснуудын жагсаалтыг өнгөлж яваа Б.Дэлгэрсайхан 3000 ачааны вагонтой гэнэ.
Өдөрт багаар бодоход 150 вагон төмрийн хүдэр урагшаа ачигддаг гэвэл 3000 вагоноор хэр шороо урагшилдаг бол. Монгол Улс 1080 вагонтой,Б.Дэлгэрсайхан 3000 вагонтой. Хятад руу хувийнхаа хөрөнгөөр төмөр зам тавьсан, зүтгүүр вагон худалдаж авсан,хэдэн арван жилээр төмрийн хүдэр зөөж байгаа энэ тэр гээд нарийн юм ярьвал энэ Б.Дэлгэрсайхан гэгч монгол хүн мөн үү гэсэн асуулт хариу нэхнэ. Эх орондоо ийм сэтгэлээр ханддаг монгол хүн байх уу. Манайхан бие биеэ “хужаа,хятад” гээд л элдвээр гутаан доромжилдог атлаа жинхэнэ хятад санаа,хятад аргаар хятадуудтай дөрөө нийлүүлэн эх орноо цөлмөөд,тэрбум тэрбумаар хөрөнгө нь зузаараад байгаа хүнийг эх оронч мөнөөсөө мөн гэх үү. “Та дээшээ,дээшээ” гээд УИХ-д залаад байх юм уу,дорноговьчууд аа.
Өнгөрсөн жил Б.Дэлгэрсайхан хувиасаа 100 сая төгрөг эх орныхоо ядуу эдийн засагт нэмэр хандив болгон өргөж байна хэмээн хэвлэл мэдээллээр баахан шоудсан. Үнэндээ тэр мөнгө Монголын баялгийг Хятад руу зөөсөнтэй нь харьцуулбал далайд дусал. Заримдаа эх оронч хүн болж “матрын нулимс” унагах шахах нь цаанаасаа нэг дотор хүний зэс цухуйлгадагт нь хүмүүс тийм ч таатай байдаггүй юм билээ.
Н.Манлай


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
