“F studio”-ийн бүтээл “Параллель ертөнц” УСК нээлтээ хийгээд удаагүй байгаа хэдий ч үзэгчдийг байлдан дагуулж байна. Тэр дундаа кино сонирхогчид, шүүмжлэгчид тун чиг ам сайтай сэтгэл дүүрэн байгаагаа өөрсдийн цахим хаягуудаар илэрхийлж киног үзээгүй байгаа хүмүүсийн хорхойг хөдөлгөж сонирхлыг нь төрүүлсээр байна. Инээдмийн киногоор дутсан байв уу гэмээр хүмүүсийн хандалт “Параллель ертөнц” киног хэр сайн уран бүтээл болсныг илтгэх мэт. Монголын анхны сүнстэй инээдмийн киноны шүүмжийг та бүхэнд хүргэж байна.

“F studio”-ийн бүтээл “Параллель ертөнц” киног үзлээ. Хоёр ертөнцийн тухай кино Холливууд, Болливуудаас эхлээд хаа сайгүй дүүрэн байдаг болохоор Монголын киночдын хийсэн фантастик комеди бүтээл ямар байхыг харьцуулан харахаар шийдсэн юм.
Үзсэний дараах сэтгэгдэл үнэхээр өндөр байсан тул шүүмж бичиж байна. Өмнө нь огт харж байгаагүй сэдэв, цоглог ритм, маш хөгжилтэй сценүүд. Үнэндээ эхнээсээ дуустал хөгжилтэй, өгүүлэмжтэй, зөрчилтэй, тайлалтай байж чадлаа. Зохиолд онц дүн тавья. Дүрийн сонголтын хувьд Барсааг ёстой хараагүй өнцгөөр гаргаж чадсан сайн дүр болж. Өөрөө ч маш чадварлаг тоглосон байна. +17 хөтөлбөрөөрөө олны танил болоод байгаа хоёр залуу ч сайн сонголт байснаас гадна гол дүрийн “Сүнс” өөлөх юмгүй мундаг тоглосон байна. Түүнээс гадна туслах тогоочоор гарч ирж байгаа туслах дүр бол энэ киноны бас нэг чимэг болж чаджээ. МУГЖ Золбоот, жүжигчин Э. Одбаяр нар ч сайн сонголт байлаа.
Хорих байрны хэсэгт тоглосон гурван залууг маш сайн сонгож, илүү дутуу юмгүй чадмаг жүжиглүүлж чадсан нь ч найруулагчид жүжигчидтэйгээ маш сайн ажилласныг харуулж байна. Бас түр саатуулахаас гаргаж байгаа эмэгтэй цагдаа, буудлын үйлчлэгч бүсгүй, бармен, өглөөний гимнастик заадаг бүсгүй зэрэг ч кинонд чимэг болсон сайхан шигтгээнүүд байлаа.
Харин Номингийн хөрш айлын эмээ болон цагдаагийн ахмад нарт арай өөр сонголт байсан бол илүү “Наалдацтай” байх байсан болов уу гэж бодогдсон. Яг ижил дүрээр өөр кинонд гарч харагдсан уу? Нэг л тийм өмнө нь мэддэг ч шиг санагдсан.
Зургийн дарга тун муугүй ажилласан нь он цагийн шилжилтийн үед тухайн цаг үеийг эрх биш санаагдуулам кадрууд гарч байгаагаас харагдав. Мөн компьютер графикийн баг ч сайн ажилласан байгааг дурсахгүй өнгөрч болохгүй. Сүнстэй мөргөлдөөд зөрөх хэсэг, үхсэний дараах орон зай, тогонд цохиулж байгаа хэсгүүд үнэхээр гоё болсон. Харин орголтын хэсэгт гарч байгаа бууны гал, нисдэг тэргийг албаар хошин харагдуулахаар шийдсэн үү, жаахан болхи харагдаж байсан шүү.
Сүүлийн үеийн кинонуудад нийтлэг харагдаад байсан зураг авалтын үеийн гэрлийн алдаа бараг л байхгүй байгаа нь зураглаач хүн зохиолыг нь бичиж найруулганд оролцсонтой холбоотой байх. Энгийн тэгэхдээ маш ойлгомжтой, цэвэрхэн план тавилтууд, айхтар тас няс хийсэн монтажгүй гоё өрөлт гээд үзэгчдийн хараанд “Аюулгүй” гоё бүтээл болж.
Хөгжмийн зохиолч, найруулагчид ч тун донжтой ажилласан байсан бөгөөд сонгодог хөгжмийг өрнөл хэсэгт гоё нааж өгсөн байсныг онцлоё. Тэгэхдээ кино театр болгоны дугаралтын бланс өөр байгаа тул заримд нь хэт чанга байх магадлалтайг бодолцож баймаар санагдсан. Харанга хамтлагийн дуу, кинонд зориулж хийсэн шинэ дуу ч өгүүлэмжтэйгээ гоё наалдаж чадаж байлаа.
Дүрүүдийн хувцаслалт тун аятайхан. Тэгэхдээ дүн өвлийн үйл явдалд шорт, богино цамцтай хөөрхий Цогоод мөн ч хүнд байсандаа гэсэн бодол төрж байлаа. Тэгэхдээ яг энэ сонголт л түүнийг “Өөр ертөнцийн нөхөр” гэдгийг илүү тод харуулж байсан шүү.

Буудлаас гарсны дараах гудамжны планд энд тэндхийн олон танил обьектууд ээлжилж орж ирж жаахан толгой эргүүлж байсан. Хоёр дахь тогонд цохиулах үед муур хайччихав, хамт амьдарч байгаа бүсгүйнхээ ээжтэй танилцахгүй юугаа хийж явсан юм бэ, яасан ч энэрэнгүй Японуудав, яагаад тэгээд гэнэт “Хамаагүй ээ” болчихов гээд ярьвал хэдэн юм бас байлаа. Тэгэхдээ уран сайхны кинонд ийм зэргийн “Уран” юм байх л даа. Бас сүнсний сүүдэртэй жаахан ажиллаад, хориход дүн өвлөөр цээж нүцгэн орж ирсэн хоёр шивээсчинг хасаад, өөр хүний нүдээр харахад ганцаараа ярьж байгаа хэсгийг жаахан нэмцэн бол илүү аятайхан болох байж гэж бодогдоод л байлаа.
Төгсгөлийн хэдхэн минутанд асар олон зүйлсийн учиг тайлагдаж, байн байн аан мөн мөн, өө бүүр тээ гэсэн бодлуудыг давхцуулан оруулж ирж чадсан нь найруулагчийн мундаг шийдэл байлаа.
Дахин хэлэхэд дүрүүдийн үгийн сонголт, жүжиглэлт үнэхээр энгийн, наалдацтай байж илүү дутуу хүн инээлгэх гэж хүчилсэн марзганалтгүй байгаа нь гоё байсан. Тэр нэг хэдэн лам, бөөгийн хэсэг бол үнэхээр гоё шийдэл байсан бөгөөд нээрээ л ингэдэг байхдаа гэж бодогдсон бол үхлийн дараах хэсгийн Барсаагийн гоцлон тоглолтуудыг хараад нээрээ л яг ийм байдалд орж ийм эмоци гаргах болов уу гэж эрхгүй бодогдож байсныг баяртайгаар дурдья. Ийм л нэг сүнстэй бас хөгжилтэй кино Монголын театруудын дэлгэцнээ яг одоо гарч байна. Та үзсэндээ харамсахгүй шүү. Кинонд ажилласан нийт баг хамт олонд болон удирдан ажилласан “F studio”-ийнхонд дахин баяр хүргэе!
Шүүмж бичсэн: Хавхичн Гүндсамбуугийн Ариунчулуун

Кино баг хамт олны хувьд үзэгчдийн хандлага тун чиг чухал байдаг. Тэгвэл “F studio”-ийн уран бүтээлчид кино нээлтээ хийсэн цагаас эхлэн үзэгчдийн сэтгэгдэлд булуулсаар байна. Сүүлийн үед гэлтгүй үзэгчдэд хүрсэн инээдмийн кинонууд ингэж хүмүүсийг шуугиулж байсныг мэдэхгүй юм. Кино уран бүтээлчид үнэхээр мундаг байж чадлаа. Тэд ийм л үр дүнг хүлээж байсан нь тодорхой биз ээ.


“Параллель ертөнц” УСК нээлтийн үйл ажиллагаа…




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
