Музей бол тэр чигтээ Монголын түүх, соёл урлаг, шинжлэх ухаан хэмээн судлаачид хэлдэг. Тэгвэл эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЕБС-ын нийт 100 гаруй багш нарын дунд “Музейд суралцахуй” сургалтыг өнөөдөр явууллаа.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг сургалтын гол зорилго нь музейн боловсролыг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулах билээ. Тодруулбал, Түүх, Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, хичээлээс гадуурх ажил, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа зэрэг хичээлийн хөтөлбөртэй холбож, хүүхэд багачуудад музейн талаарх боловсролыг олгоход чиглэж байна. Энэ сургалтад оролцохоор ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг ирж, “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцлаа.
Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулж байна. Манай улсын хувьд ч музейд сургалт, боловсролын танхимууд байгуулагдаж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байна. Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ жилийн нээлттэй өдрөөр давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн музей үзжээ.
Тэдний дийлэнх нь хүүхэд, залуучууд байсан. Иймд хүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа. Цаашид ч энэ мэтчилэн олон сонирхолтой сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ. Сургалтад хамрагдсан боловсролын ажилтан, багш нар үр дүнтэй, өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо гэж дүгнээд, сургалтаас олж мэдсэн зүйлээ сурагчиддаа дамжуулан хүргэх болно гэдгээ хэлсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
