Өнөөдөр /2018.04.05/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт БНСУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Канг Мүкийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул Нийгмийн даатгалын байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаад байгаа талаар Консул хэлсэн.
Хэдийгээр нийгмийн даатгалын байгууллагын дэмжлэгтэйгээр хуурамчаар лавлагаа үйлдсэн иргэдийг илрүүлж байгаа боловч тус асуудлыг бүр мөсөн таслан зогсоох тал дээр хоёр тал хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа хуурамчаар үйлдэгдэж байгаад бид ч бас анхаарал хандуулан илрүүлэх тал дээр арга хэмжээ авч байна. Яг ийм хэргийн улмаас хэд хэдэн бүлэг этгээд хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчлэн өөрчлөлт оруулсан. Хамгийн гол хийгдэж эхэлсэн ажил бол танай ЭСЯ болон төлөөлөн гүйцэтгэх байгуулагад тус лавлагаа мэдээллийн үнэн зөв эсэхэд давхар хяналт тавих боломжийг олгож байна. Мэдээж иргэд даатгуулагчийн хувийн нууцтай холбоотой учир зөвхөн виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор ганцхан тэр хүний мэдээллийг л шалгах боломжтой” гэсэн юм.
Ноён Кил Канг Мүк тус арга хэмжээг үр дүнтэй ажил болсонд талархал илэрхийлээд бас нэг хүсэлт тавьсан нь төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын сонгон шалгаруулалтад хяналт тавих асуудал байлаа. Уг нь ЭСЯ визний мэдүүлгийг зөвхөн өөрийн байранд авах ёстой боловч зөвхөн өчигдөр л гэхэд 900 визний хүсэлт ирж ачааллаа дийлдэггүй учраас 8 төлөөлөн гүйцэтгэх байгууллага ажиллуулж байгаа юм байна. Нэмж 7 байгууллагыг гүйцэтгэгчээр ажилуулахаар сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд материал ирүүлсэн байгууллагынхаа хүний нөөц, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг чухалчлан үзэж мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэлээ.
Нийгмийн даатгалын байгууллагаас тус хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тус уулзалтын үеэр НДЕГ-ын дарга Д.Зоригт “лавлагаанд нэмэлтээр оруулсан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн хэсэгт манай улсын эдийн засгийн байдалтай холбоотойгоор олон аж ахуйн нэгж өртэй гэж гарч байгаа. Энэ нь даатгуулагчийн буруу биш, ажил олгогчийн хариуцлагагүй байдалтай холбоотой тул ЭСЯ-ны зүгээс тус асуудалд уян хатан байдлаар хандаж цөөн сараар төлөлт хийгдээгүй тохиолдолд визний хүсэлтийг түдгэлзүүлэхгүй байхыг” хүслээ.
Лавлагаа мэдээллийг хуурамчаар үйлдсэн этгээдийн виз мэдүүлэх эрхийг хоёр жилээр хааж, Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч ажилладаг тул гэмт хэргийн шинжтэй тус үйлдэлд оролцохгүй байхыг иргэд, даатгуулагчид та бүхэнд анхааруулж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
