Мэдээлэл технологийн үндэсний парк болон “Ай Си Ти Групп” ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран Блокчэйн технологи, Аутсорсинг хөгжүүлэх -хүний нөөц, гадаад зах зээлийг тэлэх, өндөр технологийн сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах төслийг албан ёсоор эхлүүллээ.
Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал Ц.Содномдамба:
– Манай байгууллага саяхан Азийн 6 улсад Монголын гарааны компаниудыг гаргах төслийн гэрээг зурсан .Одоо ингээд өнөөдөр дараагийн бүтээлч гэрээг хийж байна.Салбарт маань хийх маш олон зүйл байгаа. Салбартаа байр сууриа олсон, гадаад дотоодын түншүүдтэй, судалгаа дататай, гадаадын улс орнуудтай хийгээд эхэлчихсэн төсөл хөтөлбөрүүдтэй “Ай Си Ти Групп” -тэй IT PARK хамтран ажиллах гэрээ хийж байгаа нь чухал алхам гэж харж байна.
“Ай Си Ти Групп” ХХК –н гүйцэтгэх захирал И.Алтантулга:
– МТҮП-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч хамтын ажиллагаагаа эхлүүлж буйдаа таатай байна. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагаа нь Монголын маань байгууллагуудын хамтын ажиллагаанд жишиг болно гэж найдаж байна. Бид бүтээлч сэтгэлгээ, хандлага ноёлсон энэ кластер дээр олон талт ажлуудыг хийх болно.

“Ай Си Ти Групп” ХХК –ийн охин компани болох “Айтүүлс” ХК нь өнгөрсөн жил Монголд анх удаа олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн өндөр технологийн үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд мэдээллийн технологийн салбарт үлгэр жишээ болж чадсан салбарын манлайлагч байгууллага юм. Тэд амжилтаа цаашид бататган Монголын мэдээллийн технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Дээрх хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа үүднээс гарааны компаниудаа чадавхижиж, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх юм. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц, оролцогч талуудын цогц суурь судалгааг хийх, стандарт тогтоож үнэлэх шалгаруулалтын тогтолцоог бий болгох юм.Мөн энтрепренёр хандлагыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын гадаад болон дотоод аутсорсингийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийг зорьж байна. Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркаас “Ай Си Ти Групп” ХХК –г “ТҮНШ” байгууллагаар тодруулан гэрчилгээ олгожээ.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
