Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна.
Ерөнхий сайдыг БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Яг одоо хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийж эхэллээ. Урилгыг нь хүлээн авч БНХАУ-д айлчилж байгаад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд талархаад энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Хятад, Монгол Улс маш чухал хөрш. Бидний хооронд улс төрийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай гэдгийг тэмдэглэв.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
“Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал амжилттай болж улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлага, Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын шинэ эринд дэвшин орсноо дэлхийн тавцанд зарлаж, ард түмний ажил амьдрал, сайн сайхны төлөө дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсонд талархаж байна” гэв.
Хэлэлцээний үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцэн, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна. Үүний дараа яамд, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.
Хоёр улс 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо Элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй.
Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна.
Хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна.
1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
