“Жаст” группын захирал Ш.Батхүүг цагдан хориод нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүний сахарын өвчин нь хүндэрч бие эрс муудсан бөгөөд эрчимтэй эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийхгүй бол амь насанд нь аюул тулгарч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Харин түүний цагдан хорионы хугацаа өнгөрсөн шөнийн 00 цагт дууссан ч, хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ.
Энэ талаар Ш.Батхүүгийн өмгөөлөгч ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн удирдлагад хандаж шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 67/9 дугаартай захирамжаар Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “Яллагдагч Ламдан овогтой Шаравламдангийн Батхүүг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 5-т “Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр хугацаа дуусна…” гэж хуулчилсан. Шүүгчийн захирамжид заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 1 /нэг/ сарын дээд тал нь 31 хоногтой гэж тооцож хүснэлтээр үзүүлэв. Эндээс харахад Ш.Батхүү нь 32 хоногтоо цагдан хоригдаж байх бөгөөд хуанлийн сараар тодорхойлбол нэг сард хамгийн дээд тал нь 31 хоног байх тул 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутын байдлаар Ш.Батхүүг 8 цаг 30 минут хууль бусаар цагдан хорьж байна….
Иймд Монгол улсын Үндсэн хууль болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг тус тус баримтлан Ш.Батхүүг нэн даруй суллахыг шаардаж байна” гэжээ.
Өмгөөлөгчийн шаардлагаас харахад Ш.Батхүүгийн цагдан хорих хугацаа үнэхээр 32 дахь хоног дээрээ явж байна. Хүний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлаагүй бол хэн ч дураараа халдах ёсгүй. Хуулийн хугацаа дууссан байхад Ш.Батхүүг хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байгаа нь хуулийн байгууллагынхан түүний эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаагийн нэг илрэл бус уу.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
