Энэ залууг Ц.Алтансүх гэдэг. Ховд аймагт төрж өссөн, айл гэрийн эзэн, хоёр хүүхдийн аав эгэл жирийн л залуу. Хүмүүсийн ярьж заншсанаар сонсгол, ярианы бэрхшээлтэй. Гэхдээ түүний төрөлхийн энэ бэрхшээл түүний амьдрал, хүсэл мөрөөдөлд өчүүхэн төдий ч бэрхшээл болоогүйг мэднэ. Бүх зүйл нь бүрэн бүтэн зарим залуу халамжид дугаарлаж, миний муу амьдарч байгаа нь төрийн буруу хэмээн бэлэнчилж суухад манай Ц.Алтансүх ард түмий унаа гэгддэг Приус 20 машинаар Улаанбаатарт үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол халтуур (такси үйлчилгээ)-нд явж амьжиргаагаа залгуулна. Өөрийн шударга хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө ээж, эхнэр, гэр бүлээ аваад явчихна. Анх нэлээн хуучин, шатахуун их зарцуулдаг машинтай байснаа мөнгө хуримтлуулсаар байгаад саяхан Приус 20 машин аваад уначихсан, их л догь явна лээ. Өөрөө дохионы хэлээр маш сайн ярина. Үйлчлүүлдэг бараг бүх хүн дохионы хэл мэддэггүй учраас тэмдэглэлийн дэвтэр дээр хаашаа очихыг хүсэж байгааг нь бичүүлээд авчихна. Хөлсний машинд суудаг нийслэлийнхэн түүнийг бараг андахгүй дээ. Ууж согтуурхсан ганц нэг хүн нүдээ том болгон харж төвөгшөөдгийг эс тооцвол үйлчлүүлэгчид түүнд хүндэтгэлтэй хандаж, сэтгэл хангалуун байдаг юм билээ. Бид хоёр бага ангидаа хамт сурч байв. Хичээл сурлагын хувьд сайн ойлгуулж зааж чадвал Ц.Алтансүх “ОНЦ”-оос өөр дүн бараг авдаггүй сурагч байлаа. Хүүхэд тавдугаар ангид байхад надад дохионы үсэг зааж өгсөн учраас бидний харилцаанд ямар ч бэрхшээл гардаггүй. Хичээлийн хажуугаар спорт хөөнө, тэр дундаа шатар тоглох дуртай байсныг нь тод санадаг юм. Энд тэнд шатрын тэмцээн болох зарыг андахгүй. Гүйж очоод бүртгүүлчихнэ, тоглоно, хожно, бас хожигдоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр болдог спорт тэмцээний шатрын төрөлд аваргалаад амжсан байгаа юм. Саяхан Ц.Алтансүх найзад маань баярт мэдээ иржээ. Тэрбээр 2018 оны 7-р сарын 6-16-нд Английн Манчестер хотноо болох сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын 18-р олимпод оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд багтжээ. Өмнө нь Ази тивийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай, амжилт гаргах магадлалтай учраас түүнийг багтаа оруулсан нь эргэлзээгүй. Би ч найзыгаа оюуны спортоор олимпийн аварга болоод эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад ирнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Найзад маань урам зориг нэмэх бидний тусламж хэрэг боллоо. Гадаад улсад болж байгаа тэмцээнд оролцоход мэдээж зардал гарна. Түүний явах, ирэх галт тэрэг, онгоцны зардал нийлээд 4 сая төгрөг болох тооцоо гарчээ. Ирэх сар гэхэд энэ зардлаа олж, захиалгаа урьдчилан өгөх учиртай. Өөрөө тун их хичээж, шөнө унталгүй шахам жолоо мушгиж байгаа ч тэмцээний зардалд илүүчлэх хэмжээний орлого бүрдэх билээ. Шатрын спортод чин сэтгэлээ зориулдаг, амьдралд бууж өгөлгүй тэмцдэг, хөдөлмөрлөдөг түүнд зардлаа босгоход нь туслахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Ц.Алтансүхийн олимпоос алтан медаль авах хүсэл мөрөөдлийг нь хамтдаа биелүүлцгээе.
Хандивын данс: Хаан банк 5077024062 Ц.Алтансүх
Холбогдох утас: 80455550, 99106143
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Найз Б.Түвшинтөгс



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
