Турк улсын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад суугаа тус улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ. Учир нь уг шалгаруулалтыг далимдуулан тэтгэлэгт бүртгүүлж,Турк улсад суралцахад туслана гэсэн хүмүүс олныг хохироож байгаатай холбоотой.
ЭСЯ-наас гаргасан уг анхааруулгад “Тэтгэлгийн шалгаруулалтад ирсэн бүх өргөдлийг тухайн оюутан, сурагчийн сурлагын дүн, ярилцлагын шалгалтын амжилт зэргийг үндэслэн Турк улсын холбогдох дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд үнэлдэг. Энэ үйл явцад гадны ямар нэгэн хувь хүн, байгууллага нөлөөлөх боломжгүй. Харин дээрх хувь хүн, байгууллагууд нь тэтгэлэгт бүртгүүлсэн оюутан, сурагчдыг буруу чиглүүлэх нь тэтгэлэгт тэнцэх магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг зөвлөсөн байна.
Нөгөө талаас тэтгэлгийн сонгон шалгаруулалтын аль ч шатанд Турк улсын холбогдох дээд байгууллагаас шаардсан бичиг баримтыг гадаад хэлэнд орчуулах шаардлагагүй бөгөөд монгол хэл дээрх бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг. Туркийн тэтгэлгийн аль ч шатанд төлбөр төлөх шаардлагагүй.
Иймд тэтгэлгийн бүртгэлд туслалцаа үзүүлэх, тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцүүлэх зэрэг амлалт өгч төлбөр нэхэж буй хүмүүст итгэл үзүүлэхгүй байхын зэрэгцээ Турк Улсын холбогдох дээд байгууллагын зүгээс олгосон хувийн хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй байх нь хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нууц үгээ бусадтай хуваалцсан бол нэн даруй солих шаардлагатайг тус улсын ЭСЯ анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлэх амлалт өгч төлбөр нэхэж буй хувь хүн болон байгууллагад итгэхгүй байхыг сануулжээ. Бүртгэл ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.
Н.Манлай

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
