Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Баригдаж буй барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллах зорилгоор “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн тус албан даалгавараар:
1.Нутаг дэвсгэртээ шинээр баригдаж байгаа болон барилгын ажил нь түр хугацаагаар зогссон, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, барилга угсралтын ажил болон түүний талбайн орчны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаарх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд барилгын хяналт хэрэгжүүлэх байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулах;
2.Барилгын ажил нь долоон сараас дээш хугацаагаар түр зогссон барилга байгууламжуудыг Барилгын тухай хуулийн дагуу хамгаалалтын горимд оруулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нутаг дэвсгэртээ барилгын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог ханган сургалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, тодорхой зөвлөмж, чиглэл гарган, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;
4.Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар”, “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
