Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44,6 хувьтай” байна гэлээ.
Хэрэгжилтийн бодлогоор нь авч үзвэл
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53,9 хувь
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39,8 хувь
-Нийгмийн бодлого 46,0 хувь
-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41,2 хувь
-Засаглалын бодлого 47,2 хувьтай байна гэдгийг онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлж байна.
Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан 2017 оны IV улиралд арилжихаар төлөвлөж байсан 594.0 трбум төгрөгийн үнэт цаасны арилжааг зогсоосон, мөн 1,0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг эргүүлэн төлж, 370,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий өндөр хүүтэй Засгийн үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авлаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1,4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120,0 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа гэлээ. Мөн их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэж Г.Занданшатар хэллээ.
2017 онд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг үргүй зардал гаргахгүй байх, хөрөнгө оруулалтыг оновчтой хийх, тэвчиж болохуйц зардлыг бүрэн зогсоох, компанийн удирдлагын цалинг үе шаттайгаар бууруулж, тендерийг ил тод, нээлттэйгээр цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр хяналт тавьж ажилласны дүнд 2016 онд 379,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан төрийн өмчит хуулийн этгээдүүд 2017 онд 859,0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:
Инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, 62.0 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4 тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусган батлуулснаар иргэдийн тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100, 11200 төгрөгөөр нэмэгдсэн.
Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 хувь болгож 3.0 хувиар бууруулсан.
Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байна.
Малчдын тэтгэврийн насыг урагшлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болов. 2018 онд 13.5 мянган малчин тэтгэвэр тогтоолгож, үүнд 44 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад байна.
2016 онд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 34 сургууль 3 ээлжээр хичээллэж байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 20 сургууль болж буураад байна. 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 99 сургууль, 19 дотуур байр, 127 цэцэрлэгийг барьж эхэлж байна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.
“Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчилж Оюутны сургалтын зээлийг хүүгүй болголоо зэрэг мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
