ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдах юм:
- Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид,зохиолчид, номын санчид, уншигчид хамтран “Бид номонд дуртай” өдөрлөгийг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.
- Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.
- Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Олон Улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол болно. Ингэснээр 25 улсын 355,000 гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
- ЭЕШ ойртож буйтай холбогдуулан сэтгэлзүйч С.Даваасамбуутай “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр, Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх цуврал уулзалтын хүрээнд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхантай уулзалт хийх бөгөөд 429-р хаалттай хорих ангид ном хандивлах, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.
- Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн, тойм яриаг зохион явуулна.
- Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Түүнчлэн боловсролын бүх шатны байгууллага, шинжлэх ухааны болон нийтийн номын сангууд Дэлхийн номыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ын Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны Орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх ажээ. Мөн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэхээр болж байна. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье” сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Орон нутгийн номын сангуудад:
- Архангай аймгийн нийтийн номын сангаас “Машинтай уншлага”, С.Маршакийн зохиолын дүрийн тоглолт,
- Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас “Хонгор нутгийн яруу эгшиглэн” яруу найргийн дугуйлан, “Алтан агшин” зохиолч уншигчдын уулзалт,
- Булган аймгийн төв номын сангаас “Ном унших 7 хоногийн аян” өрнүүлж, “Дэлхийн шилдэг үлгэр”-ээр “Үлгэрийн баатрууд амилсан нь” номын өдөрлөг зохион байгуулах ажээ.
- Говь-Алтай аймгийн нийтийн номын сангаас “Уншигчдын дунд ном солилцох арга хэмжээ”, “Зургийн уралдаан”,
- Говь-Сүмбэр аймгийн нийтийн номын сангаас Ардын уран зохиолчдын булан байгуулж намтар уран бүтээлүүдийг сурталчлан таниулах,
- Дархан-Уул аймгийн нийтийн номын сангаас “Оюунлаг Дархан” өдөрлөг, Урилгат уншлага явуулах,
- Дорноговь аймгийн нийтийн номын сангаас “50 саяын номтой уналт”, А.С.Пушкины үлгэрээс сэдэвлэн хүүхэлдэйн хуруун тоглолт хийх,
- Дорнод аймгийн төв номын сангаас “Номтой өглөө” уулзалт хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа зохион байгуулах, “Монголын нууц товчоо” номоор уулзалт хэлэлцүүлэг, Ж.Лодойн 100 жилийн ойн номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлах,
- Орхон аймгийн номын төвөөс хүүхдийн “Дараагийн хуудас” хөтөлбөр, Ардын аман зохиол АСТ,
- Өвөрхангай аймгийн төв номын сангаас Залуучууд хүүхдүүдийн дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгуулах, “НОМ-ХҮҮХЭД-ХӨГЖИЛ” ном унших аяныг нээх,
- Өмнөговь аймгийн төв номын сангаас “Миний уншсан хамгийн шилдэг ном” эссэ зохион бичлэгийн уралдаан, үнэ төлбөргүй карт нээх, хугацаа хэтрүүлсэн номыг үнэ төлбөргүй буцаах,
- Сүхбаатар аймгийн төв номын сангаас “Дэлхийн шилдэг зохиолууд”-аар номын үзэсгэлэн гаргаж сурталчлах, нутгийн зохиолчдын шинэ номоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, худалдаа эрхлэгчдэд болон иргэдэд шинэ номоор үйлчлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй СӨБ-ийн 1-11 цэцэрлэгүүдийн дунд “Үлгэрийн ертөнцөөр” шилдэг баг шалгаруулах танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах,
- Сэлэнгэ аймгийн төв номын сангаас Номын санчдын дунд мэргэжил ур чадварын уралдаан зохион байгуулах, Уншигч зохиолчдын уулзалтыг зохион байгуулах,
- Хөвсгөл аймгийн төв номын сангаас ахлах ангийн уншигчдад “Мэргэжил сонголт” лекц зохион байгуулах, АХА тэмцээн зохион байгуулах,
- Дундговь аймгийн төв номын сангаас “Олуулаа уншъя- Номтой нөхөрлөе” аяны нээлтийн үйл ажиллагаа, “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээ,
- Хэнтий аймгийн төв номын сангаас Хан Хэнтий нутгийн зохиолчид оролцсон яруу найргийн үдэшлэг, Номын санд ном хандивлах үйл ажиллагаа,
- Увс аймгийн төв номын сангаас “Үсэглэлийн хаад” тэмцээн, Америкийн алдарт зохиолч Марк Твейний амьдрал, намтар уран бүтээлээр үзэсгэлэн гаргах,
- Төв аймгийн төв номын сангаас “20 номын хожил” уралдаан тэмцээн зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх,
- Ховд аймгийн төв номын сангаас “Ном” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулах, Ном тоослох арга хэмжээг зохион байгуулах,
- Завхан аймгийн төв номын сангаас “Х.К. Андерсений үлгэрийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт дүрийн тоглолт, Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор уншигчдын бага хурал,
- Баян-Өлгий аймгийн төв номын сангаас “Номын ач тус” уншигч, сурагчдын дунд чөлөөт ярилцлага, “Миний дуртай үлгэрийн баатрууд” сэдэвт зургийн уралдаан,
- Монголын номын сангуудын консорциумаас нийтийн болон их, дээд сургуулиудын номын сангуудад зориулсан EBSCO цахим мэдээллийн сангийн сургалт, Олон улсын дунд сургуулиудын туршлага солилцох уулзалт,
- Удирдлагын академийн номын сангаас “Эртэч хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт, “Уншъя-Урагшилъя” номын өдөрлөг,
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын Сангаас “Ном бол ертөнцийг харах цонх” яруу найргийн уралдаан, Оюутан-номын санч хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн номын сангаас ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ховор номын танилцуулга, ном худалдаа, солилцоо, ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудаас захиалсан сургалт судалгааны номын болон профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн,
- Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн номын сангаас “Олуулаа уншъя” мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн, номын санчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулагдана.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
