Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай дуучин Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийдэг билээ. Энэ жил ч мөн эл өдөр тоглолтоо хийх гэж байна. 1995 оны дөрөвдүгээр сарын 21, 22-нд УДБЭТ-т анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо “Saraa’s Music Production” нэртэйгээр 23 жилийн дараа дахин сэргээн үзэгчиддээ толилуулах гэж байна. Тоглолтын үеэр Поп хатагтай Б. Сарантуяагийн зүрхний бичээс, сэтгэлийн долгион, тархины бичлэг “Зууны дуу хоолой, Би Сараа” номын нээлт болох юм.
Дуучин бүсгүйн туулсан жаргал зовлон, алдаа оноо, өнгө дүрс, өгөө аваа, нулимс, инээмсэглэлтэй нь хүүрнэх энэхүү номыг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин бичжээ. Гэхдээ энэ ном дэлгүүрүүдэд байхгүй. Учир нь Сараа хамгийн дотнын найздаа ч харамлаад яримгүй амьдралын нууцуудаа олон нийтэд дэлгэн худалдахыг хүсээгүй. Харин зөвхөн “Дуучин Б.Сарантуяа” пэйж хуудсаар захиалан болон тоглолтын үеэр худалдан авах боломжтой. Одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” орчин үеийн тавилттайгаар эргэн ирж байна. 1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Хайр сэтгэлийн сэдэвтэй бүтээлээр баялаг “Инээмтгий хүн” тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэх аж.
Тоглолтын I хэсэг “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, II хэсэгт хит дуунууд болон “Морин хуур” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. болно. Тайлан тоглолттой харьцуулахад илүү өрнөлттэй, сонирхолтой болгох зорилгоор Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцоно. Түүнчлэн “Skin Entertainment” “Инээмтгий хүн” дууны 1995 оны эх хувилбарт зориулан 23 жилийн дараа анх удаа албан ёсны клип бүтээж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болгох юм байна. Тоглолтынхоо талаар “Дандаа шинэ дуугаа дуулаад байвал үзэгчид “Нөгөө гоё дуугаа дуулсангүй” гэх байх.
Тиймээс хуучны хит болон шинэ дуунуудаасаа гадна попури дуулахаар төлөвлөж байна” хэмээн дуучин бүсгүй хуучилсан юм. “Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач” хэмээсэн поп хатагтайдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
