2018.04.18-наас 22-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотод Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн төлөөлөл болон “Мөнхгал” олон улсын аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацралт болон “Мөнхгал” олон улсын аялал жуулчлалын байгууллагын захирал Б.Алтанбаяр нар оролцож салбарын хөгжил дэвшил, төрөөс баримтлан хэрэгжүүлж буй бодлоготой танилцлаа.
Ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан хуралд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам байгууллагаа төлөөлөн оролцож ӨМӨЗО-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжин ажилладаг, тэдэнд чиглэсэн ямар боломж гарцуудыг төр шийдвэрлэж өгч чадсан зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ тус улсын “Бие биенээ дэмжин ажиллах” бодлогын хэрэгжилтийг ханган, хоёр улсын хамтын ажиллагааг нэг шатаар ахиулсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн талууд дүгнэж байна.

Мөн тус хурлаар яригдсан гол асуудал бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гурван тал онцгойлон анхаарч, хамтран ажиллах тухай хэлэлцсэн байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотод жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлс бүтээх төв” ажилладаг бөгөөд тус төвийн бойжуулах үйл ажиллагаатай манай төлөөлөгчид танилцсан байна. Тус төв нь төрөөс барьж буй бодлоготой нягт уялдаатай ажиллаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд улсаас 100 хувь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгон, түрээсгүй ажлын байраар хангаж байгаагаас тод харагдаж байсан нь хөрсөнд буусан бодит дэмжлэг мөн гэж төлөөлөгчид онцолж байлаа.

Дээрх айлчлалын тухай мэдээллийг цаг тухай бүрт нь ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотын хэвлэл мэдээллийг хэрэгслүүд олон нийтэд мэдээллэн ажиллаж байсныг энэ дашрамд дуулгахад таатай байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
